
УИХ дахь АН-ын бүлгийн хурал одоог хүртэл үргэлжилж байна. Тус бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж байгаа юм. Тодруулбал Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл болон Р.Бурмааг
намаас хөөх талаар шийдвэр гаргасан Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг авч хэлэлцэж байна. Мөн
Давхар дээлийг тайлах асуудлаар хоёр хуваагдсан санал болон Хууль зүйн сайд
Х.Тэмүүжинг нь огцруулах асуудлуудыг тус тус хэлэлцэж, нэгдсэн байр суурьтай болох юм.
Тус бүлгээс маргааш 14.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)