2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бээжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үндэсний зохицуулагч болон ажиглагч орнуудын төлөөлөгч нарын “6+5” уулзалтад Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн оролцов.Уулзалтыг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев даргалсан бөгөөд ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн хэрэгжүүлэх хорооны орлогч захирал А.А.Пиров оролцов.
Уулзалтын үеэр ШХАБ-ын зүгээс тус байгууллагын ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг цаашид төрөл бүрийн салбаруудад өргөжүүлэх арга зам, боломжийн талаар санал солилцов.

























































Сэтгэгдэл (1)