
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 68 дугаар дунд сургуулийн зүүн талд гудамжинд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 0.07 га талбайн шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 15 дугаар хорооллын хашаа шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад хашаанд хог, ханын хөөсөнцөр шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны ойролцоо ууланд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:31 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад уулын 0.5га талбай хамарсан хөрсний өвс шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөнөөс цааш 1км зайд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:37 цагт өгснөөр Аврах гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад Радио нэвтрүүлгийн станцын хашаанд 1 га талбайн шатаж байсныг иргэд унтраасан байв.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10 дугаар гудамжинд хашаанд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:43 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад 0.7га талбай хамарсан хөрсний өвс шатаж байсныг унтраасан.
Энэ мэт иргэдийн хайхрамж болгоомжгүй үйлдлээс болж хөрсний өвс шатсан дуудлагууд НОБГ-т ирсэн дуудлагаар зонхилох хувийг эзэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/