
Өчигдөр АН-ын бүлэг шөнийн 23.00 цаг хүртэл хуралдаж дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Мөн "давхар дээл"-ийг 2016 оны долдугаар сарын 1-ээс эхлэн тайлах асуудалд байр сууриа нэгтгэсэн байна.
Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэдэг саналд хүрчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)