
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэлмэг хотхоны урд туул голын хойд талд бургас, хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17.45 цагт өгснөөр Аврах гал унтраах 14, 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийг гаргахад 2 га талбайг хамарсан хөрсний өвс, 30 гаруй бургас шатаж байсныг РЛО, тросон шүүр ашиглан унтрааж ажиллажээ. Тус гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй ч амарч зугаалж явсан хүмүүс галаа бүрэн унтраагүйгээс үүдэлтэй гэж НОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/