
АН-ын бүлэг өчигдөр 23.00 цаг хүртэл хуралдахдаа "эсэргүү" дөрвөн гишүүнийхээ асуудлыг шийдсэн байна. Тэр дундаа Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх эсэх асуудлыг нухацтай авч хэлэлцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн
мэдүүлсэн "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад хуулийн
хэрэгжиж эхлэх хугацаан дээр намын бүлгүүд зарчмын зөрүүтэй санал
гаргаж, улмаар Ардчилсан намаас Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа,
Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн эсрэг кноп дарснаар намаас хөөх зэрэг
асуудал үүсээд байсан билээ.
Тэгвэл өчигдөр хуралдсан бүлгийн
хуралдаанаас дээрх дөрвөн гишүүнтэй ойлголцож ажиллахыг Ерөнхий сайдад
даалгасан байна. Ингэснээр Р.Бурмаа гишүүнийг намаас хөөхийг больж, нөгөө гуравтай нь эв зүйгээ олохоор болсон гэсэн үг юм.
Т.Энхэлээ
.
Сэтгэгдэл (2)