
Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Ц.Даваагийн шууд харъяаны Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 20 гаруй байлдагчийн нэг нь Ц.Гантулга гэх эрхмийн Сайншандад бариулж байгаа орон сууцны барилга дээр ажиллаж байгаад зургаан давхраас унаж хүнд гэмтсэн байна. Уг барилгыг бариулж байгаа Ц.Гантулга гэмтсэн цэргийг эмнэлэгт хэвтүүлж болсон үйл явдлыг нуухыг оролдсон ч хохирогч залуугийн ар гэрийнхэн гомдол гаргаснаар хэрэг илэрсэн аж.
Уг нь хугацаат цэргийн албан хаагчид Ерөнхийлөгчийн зарлигаар л ажил хийх ёстой атал нэг хурган дарга асуудлыг шийдэж, цэргүүдээр ажил хийлгэсэн байгаа юм. Улмаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоо дээд байгууллагаасаа зөвшөөрөл авалгүйгээр цэргүүдийг ажилд томилсон учир албан тушаалаас нь чөлөөлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)