
Айлчлалын хүрээнд эдгээр орны залуучуудын байгууллагын удирдлагуудтай уулзахын зэрэгцээ Азийн Залуучуудын Зөвлөл, Дэлхийн Залуучуудын Ассамблейн ерөнхийлөгч нартай уулзах юм.
Элчин сайд Б.Дэлгэрмаа МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчдийг 4 дүгээр сарын 28-ны өдөр ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзаж, Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа, “Азийн залуучуудын чуулган”-ы бэлтгэл ажил, Зүүн-Өмнөд Азийн улс орноор хийж байгаа айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар ярилцаж, уг арга хэмжээнд Сингапур Улсад сурч, хөдөлмөрлөж байгаа оюутан залуусыг идэвхтэй оролцуулах, оюутан залуусын салбар холбоог албан ёсоор байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон уулзалт боллоо.