
Энэхүү айлчлал нь гадаадад сурч, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаа билээ.
Уг айлчлалын үеэр Ш.Сүхбаатар захирал Италийн Лацио мужийн Засан хүмүүжүүлэх ерөнхий газрын захирал хатагтай Мария ди Паолотай уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар болон Элчин сайдын яамны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд суллагдсан монгол иргэдийн талаар болон энэ чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Сүүлийн үед Францад амьдарч буй Монгол иргэд Италид хулгайн гэмт хэрэгт холбогдох нь ихсэж, олноор баригдах явдал ажиглагдаж байгаа билээ. Энэ нь Италийн Засгийн газар сүүлийн үед хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарал хандуулж байгаатай холбоотой юм.
Сэтгэгдэл (1)