
Төрсөн эцэг нь хүүхдүүдээ хазаж, тамлан зовоосон хэрэг гарсаныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Харин хоёр хүүхдийн бие эрүүл саруул болсон бөгөөд соривууд нь ч эдгэсэн байна. Мөн "Лантуун дохио" ТББ-с зохион байгуулсан “Бусад нь яах вэ ?” хэлэлцүүлэг дээр Монголын өмгөөлөгчдийн холбооноос тус хэрэг болон иргэний хэрэг дээр давхар өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр болсон байна.
Түүнчлэн, хохирогч хүүхдүүдийн ээж нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээжүүдийг хамруулсан гар урлал, чихмэл тоглоом зэрэг бяцхан үйлдвэрлэл эрхлэн түүгээрээ амжиргаагаа залгуулж байгаа аж. Одоогийн байдлаар 40-50 ээж нь гар урлал эрхэлдэг гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)