Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын бодлогын алдаа эдийн засгийг хямраажээ

2014-4-29
0
ЖИРГЭХ

sangin said 1   УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эдийн засаг, төсвийн бодлогын чиглэлээр сайдын алба хашиж явсан туршлагатай хүмүүсийг хүлээн авч уулзаж ярилцах үеэр тэд ийм байр суурьтай байгаагаа хэлж, яаралтай арга хэмжээ авахыг зөвлөв. Уулзалтад Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Ц.Молом, Э.Бямбажав, Д.Даваасамбуу, Д.Хаянхярваа, Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Р.Буд, Т.Очирхүү, Төсвийн байнгын хорооны дарга асан Ч.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирэв. Улс орны эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд бодитой үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн эдийн засгийн өнөөгийн байдалд хийж буй үнэлэлт дүгнэлт, байр суурийг сонсох нь энэ цаг үед маш чухал байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцолж, тэдэнд талархал илэрхийллээ.

Уулзалтад оролцогсод эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын 23 арга хэмжээ болон эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд лоозогносон шинжтэй саналууд олон байгааг Сангийн экс сайд нар шүүмжилж, төсвөөс гадуур эргэлдэж байгаа бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөнд УИХ хяналт тавих шаардлага зүй ёсоор үүсээд байгааг санууллаа. Үүний тулд төсвийн тодотголыг цаг алдалгүй хийж, төсвөөс гадуурх хөрөнгө мөнгийг төсөвтөө төвлөрүүлж, УИХ-аас Засгийн газарт тавих хяналтаа сайжруулах ёстойг зөвлөв. Эдийн засаг ганцхан жилийн дотор ийм байдалд хүрсэн нь Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаатай холбоотойг ч тэд хэлж байлаа. Ялангуяа дөрвөн сарын дараах төлөвлөлтөө ч харж чадахгүй байгаа эрх баригчид 100-хан хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэгт эргэлзэж байна гэв.  Тиймээс эдийн засагт үүссэн хямралт байдлыг хэрхэн даван туулах, Засгийн газар юун дээрээ алдаж байгаа, алдааг засахын тулд юу хийх ёстой талаар энэ салбарт зүтгэж явсан хүмүүсийн байр суурийг товчлон хүргэе.

Д.Содном: Иргэдийн амьдралд хүндрэл айхтар нөлөөлж байна

-Эдийн засгийн хүндрэл болсон шалтгаан нь  миний бодлоор өнгөрсөн жилүүдэд экспортоо нэмэгдүүлэх, импорт хэмнэх төсөл хангалттай сайн хэрэгжээгүй. Үүнээс болж гадаад худалдаа, төсөв алдагдалд орсон. Ам.долларын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурсанд олон зүйл нөлөөлсөн. Өнгөрсөн жил "Үнэ  тогтворжуулах хөтөлбөр" гэх нэрийдлээр гурван ихнаяд төгрөг гаргаснаас болж төгрөгийн ханш суларсан. Ер нь эдийн засгийг авч явж байгаа гол салбар бол хувийн хэвшлийнхэн. Үндэсний компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих талд анхаарахгүй байна. Гадаад нөхцөл байдал нөлөөлсөн л байх. Хамгийн гол нь нүүрсний экспорт буурсантай холбоотой. Иргэдийн амьдралд эдийн засгийн хүндрэл айхтар нөлөөлж эхэлсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, олон аж ахуйн нэгж, байгууллага хаалгаа барьж байна. Үүнээс болж олон хүн ажилгүй болж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Үндэсний компаниудаа дэмжиж, түншилж ажиллаагүйн хор уршиг ингэж гарч байгаа юм.

Э.Бямбажав: Хоёр, гурван төсөвтэй улс шиг болжээ

-Гадаад нөхцөл байдлаасаа илүү дотоодод үүсээд байгаа асуудал хамгийн чухал нь. "Чингис" бонд, Хөгжлийн банкны мөнгө төсвөөс гадуур эргэлдэж, хоёр гурван төсөвтэй юм шиг болжээ. Тэгсэн атлаа энэ их хөрөнгөө орлого олох зүйлд зарцуулахгүй байна. Хамгийн гол нь эргээд ашиг олох зүйлд хөрөнгөө зарцуулах хэрэгтэй. Жишээлбэл, том онгоцыг 84 сая ам.доллар төлөөд шууд худалдаж авсан. Бусад улс орон хэзээ ч ингэдэггүй юм. Лизингээр авч, онгоцноосоо олсон ашгаараа эргээд зээлээ төлдөг. Гэтэл манайхан мөнгөө багтааж ядсан юм шиг шууд бэлэн мөнгөөр нь авч байна. Энэ бол зүгээр л энгийн нэг жижигхэн жишээ. Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага сага ажил хийж байгаа ч бас учир дутагдалтай. Хөнгөлөлт рүү түлхүү хандаад, үйлдвэрлэлийг өсгөх тал руугаа чиглэж чадахгүй байна. Тиймээс эх үүсвэр нэмэгдэхгүй байна. Эх үүсвэр нэмэгдэхгүй болохоор төсөв нэмэгдэхгүй. Төсөв нэмэгдэхгүй болохоор эдийн засгийн бүх үзүүлэлт сулраад байгаа юм. Баялгийн сан байгуулж, энэ сангаараа дамжуулж дэлхийн 60 сантай холбогдож гишүүн нь болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, баялаг нь өөрөө баталгаа болчихдог. Засгийн газрын ямар ч баталгаа хэрэггүй гэсэн үг. Ингэснээр зах зээлд бонд босгох ямар ч хэрэггүй. Баялгаа барьцаалж хөрөнгө оруулалт татна гэсэн үг.

Р.Буд: Төсвийн тодотголыг ойрын үед хийх хэрэгтэй

-Хэт их мөнгө зах зээлд нийлүүлсэн нь эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн. Тухайлбал, "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийн үр дүн огт мэдэгдсэнгүй.  Шатахуунд л нөлөөсөн байх. Өөр бусад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд нөлөөлөөгүй шүү дээ. Хоёрдугаарт, Монголбанк, УИХ баталсан мөнгөнийхөө бодлогыг хэрэгжүүлэх талд хэр анхаарч ажиллав. Үүнд би эргэлзэж байна. Инфляцийн төвшинг нэг оронтой тоонд  барина гээд л байсан. Өнгөрсөн жил хоёр оронтой байсан. Одоо ч хэвээрээ л байна. Гуравдугаарт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ техник эдийн засгийн үр ашиг гэдэг юмыг огт тооцохоо больж. Бондын мөнгийг орлого олох зүйлд зарцуулах ёстой. Үүнээс олсон орлогоороо бусад салбараа дэмжиж хөгжүүлэх бодлогыг барьж ажиллах ёстой байсан юм. Хөрөнгө оруулалтад дэндүү их мөнгө зарцуулсан нь эдийн засгийн хямралд нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Баахан мөнгө өгөөд л зам бариад байдаг. Барьсан замынх нь чанар туйлын хангалтгүй байна. Бидний үед сайн муу хэлүүлээд зам барьж л байсан. Харин жилийн дотор эвдэрдэг зам барьж байгаагүй юм. Үр ашиггүй, үрэлгэн механикм хөрөнгө оруулалт гэх нэрийн дор их явж байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад төсвөө хумихаас өөр арга байхгүй. Төсвийн тодотголыг ойрын үед хийх хэрэгтэй. Төсвийг хумихдаа үндэсний үйлдвэрлэгчдээ мартаж болохгүй. Мөн эдийн засгийн олон тулгууртай болохгүй бол манай улс хөгжихгүй. Ганцхан БНХАУ руу нүүрс гаргадаг тогтолцоогоо өөрчлөх  хэрэгтэй.

Т.Очирхүү: 100 хоногт бүх юм сайхан болно гэж байхгүй

-Үүссэн хүндрэл бэрхшээлийнхээ дүгнэлтийг зөв гаргах хэрэгтэй. Хоёр хөрштэйгөө харилцах эдийн засгийн хамтын ажиллагаанд алдаа гаргасан. Энэ хоёр хөрш орноо түшиж байж эдийн  засгийн хямралаас гарахаас өөр арга байхгүй. Эрх зүйн орчноо тогтвортой байлгаагүй. Олон улсын гэрээ, хэлцлүүдээ хангалттай сайн хийж чадаагүй. Хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой хуульд алдаа гаргасан. Эдийн засгийг өөрийнх нь дэг жаягаар явуулмаар байна. Эдийн засгийг улс төрийн бодлого нэрээр популизм удирдаад байна. Шинэчлэл нэрээр бодлогын залгамж чанарыг алдагдуулсан. Бодлогын уламжлал гэдэг зүйлийг үл ойшоосон байдалтай байна. Бусдын хийсэн нааштай зүйлсийг үгүйсгэдэг. Эцэст нь улс орон, ард түмэн хохирдог. Эрх баригч, сөрөг хүчин гэж ялгалгүй хэлэхэд, дунд хугацааны зорилт дэвшүүлэхгүй богино хугацааны арга хэмжээ авснаар эдийн засгийн хямралаас гарахгүй. Наад зах нь гурван жилийн хугацаатай бодлогын баримт бичгийг гаргаж байж энэхүү хүндрэлээс гарна. Түүнээс биш 100 хоногт бүх юм сайхан болно гэж байхгүй. Би хувьдаа макро эдийн засгийн бодлого дээрээ эрх баригчид алдаа гаргасан гэж бодож байна. Үүнээс болоод макро эдийн засгийн төсөв, санхүүгийн бодлогод алдаа гарсан. Эдийн засгийн хямралаа дагаад банкуудын байдал хүндэрнэ. Яагаад гэвэл зээлийн эрсдэл үүснэ. Үүнээс сэргийлэхгүй бол хүнд нөхцөл байдал үүсэх байх. Бондын хөрөнгийг үр ашигтай юманд зарцуулж чадаагүй. Өр болчихсон. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулийг гаргах хэрэгтэй. Үүнийг одоо УИХ-д тодорхой үндэслэлтэй ярьж гарцаа тодорхойлохгүй бол цаашдаа хэний ч нуруун дээр маш их хүндрэл үүсгэх асуудал болно.

Д.Даваасамбуу: Бондын орлого олох зүйлд зарцуулах ёстой

-Монгол Улсын эдийн засгийн хүндрэл юуны өмнө монгол төгрөгийн ханшийн уналт, иргэдийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгийн үнэгүйдлээр илэрч байна гэж үзэж байна. Энэ байдалд яагаад хүрэв гэхээр өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлдэггүй, залгамж халаагаа орхигдуулдагтай холбоотой. Хоёрдугаарт, хууль тогтоомж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэггүй нь нөлөөлж байгаа юм. Зээл олгох хөрөнгийн эх үүсвэр бол иргэдийн хадгаламж найман ихнаяд төгрөг байгаа. Олгосон зээл нь 11 ихнаяд төгрөг. Эх үүсвэрээсээ хэтрүүлж олгосон зээл 30-40 хувь байна. Яг энэ хэмжээгээр төгрөгийн ханш унана. Бас бараа, бүтээгдэхүүний үнийн дарамт, иргэдийн халаасанд байгаа мөнгө үнэгүйднэ.  Төсвийн тогтвортой байдлын хуульд өр үүсгэн бий болгосон бондын хөрөнгийг дөрвөн зүйлд зарцуул гээд хуульчилчихсан. Төмөр зам, цахилгаан станц, нефть боловсруулах эрх, олон улсын буюу европ стандартад нийцсэн экспортын үйлдвэрлэлд зөвхөн зарцуулна гэсэн. Гаднаас арилжааны зээл авсан тохиолдолд зөвхөн хөгжлийн асуудалд зарцуулна гээд заасан байгаа. Энэ хуулийг УИХ-ын тогтоолоор зөрчиж, цэцэг ногоо тарьж болох мэтээр хууль гаргасан явдал нь зарчмын гол алдаа болсон. Үүнийг МАН-ын бүлэг зогсоох ёстой. Хуулийг тогтоолоор өөрчилж болохгүй. Дээр хэлсэн дөрвөн зүйл ямар агуулгатай вэ гэхээр Оюутолгойгоос ирсэн зэсийн баяжмал, нүүрснээс ирсэн орлогыг Монголд бий болгохын тулд зам хэрэгтэй гэж байгаа учраас нэгдүгээрт, замыг нь, хоёрдугаарт үүнийг боловсруулахын тулд эрчим хүч хэрэгтэй учраас эрчим хүчийг нь оруулсан. Гуравдугаарт бүтээгдэхүүнээ тээвэрлэх тээврийн зардал хэрэгтэй. Үүнд нь зориулсан нефтийг бий болгохыг зорьсон. Ер нь бид гаднаас авч байгаа зээлдээ хяналт тавихгүй бол болохоо байжээ.

А.Батсүх: Төсвийн алдагдал харанга дэлдэж байна

-Юуны өмнө төсвийн алдагдлыг багасгах ёстой. Төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувийг даваад явчихсан гэдэг нь аюулын харанга дэлдэж байна. Өмнө нь 3-5 хувьд бариад явж болдог байсан. Харин энэ алдагдал бүр томорчихлоо. Замбараагүй төсөвтэй байвал орлого хуримтлуулах боломжгүй. Төсвийн алдагдлыг хумьж чадвал өөрөөр ажиллаж болно.
Уулзалтын үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Монгол Улсын нэр хүнд гадаадын олон улс гүрнүүдийн дунд ихээхэн унаж, өдрөөс өдөрт тэдний зүгээс Монгол Улсад итгэх итгэл багассаар байна. Үүний хамгийн тодорхой жишээ  нь гадаадын хөрөнгө оруулалт хоёрхон жилийн дотор 70 гаруй хувиар буурсан явдал. Монгол төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1800 төгрөгт хүрчихлээ. Улсын төсвийн орлого 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар 30 гаруй хувиар тасарч явна. Нийт тэтгэвэр авагчдын 83 хувь нь тэтгэврийн зээлтэй, ажиллагсдын 31 хувь нь цалингийн зээлтэй  байна. Өнөөдрийн байдлаар 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоосон статистик мэдээлэл бий. Үүнийг засч залруулахын төлөө МАН-ын бүлэг ажиллаж байна. Тиймээс та бүхний санал бүхэн үнэ цэнэтэй байлаа" гэлээ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.194.32)
    Эдийн засаг унахад хотыын дарга ч их хувь нэмрээ оруулсан, элс хайрганы үйлдвэрүүдээ хууль бусаар хаасан тул бүтээн байгуулалтын идэвхижлийг бууруулсан, ийймээс түүнийг огцруулж шагнах хэрэгтэй
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    1 цаг 36 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    2 цаг 9 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    3 цаг 1 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    4 цаг 8 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    4 цаг 15 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    4 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    5 цаг 46 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    5 цаг 59 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    6 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    7 цаг 4 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    7 цаг 26 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    7 цаг 50 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    8 цаг 12 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    8 цаг 15 мин
  • Сэрэмжлүүлэг
    8 цаг 55 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    8 цаг 57 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    9 цаг 4 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    9 цаг 5 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    9 цаг 12 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК