
Уулзалтаар гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг Италийн Гадаад хэргийн яамны туршлага, шинэ арга барилын талаар ярилцав. Мөн гадаадад амьдарч буй итали иргэдийн цахим бүртгэл, улс төрийн сонгуульд оролцох эрх, иргэдийн сайн дурын төлөөллийн байгууллагуудын үүрэг оролцооны асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн, Ш.Сүхбаатар захирал Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах нь хоёрын талын харилцаанд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.