
Өчигдөр АН-ын бүлэг "Их тэнгэр"-т хурал зарласан билээ. Тус хуралдаанаар "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслөөс гадна Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон Р.Бурмаа гишүүний асуудлаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ гэж байсан. Тиймээс энэ хуралд бүх гишүүдийг цуглах үүргийг бүлгийн удирлагууд нь өгсөн гэдэг. Гэтэл гишүүд нь хуралдаа ирээгүй учраас ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй байна.
Т.Энхэлээ