Үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Уг хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга
хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн
засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын
томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч,
саналаа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн шатанд уг төслийн 31 дүгээр заалтыг хэлэлцэх үеэр Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа. Тус заалтанд Оюутолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал тусгагдсан байсан юм. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. Ингэх болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүссэнтэй холбоотой аж.Тэгэхэр уг асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэсэн үг юм.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (1)