УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд буюу “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг хэлэлцэж байна. Дээрх хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 оноос эхлүүлэхээр УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлэг болон Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгээр шийдвэрлэсэн.
Ингээд уг “давхар дээл”-ийг 2014 оноос тайлах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийн байнгын хорооны дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт танилцуулж байна.

Ингээд уг “давхар дээл”-ийг 2014 оноос тайлах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийн байнгын хорооны дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт танилцуулж байна.

Т.Хулан