Дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд буюу “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг хэлэлцсэн. Уг төслийг гишүүдийн дийлэнхи дэмжээгүй. Харин үүний дараа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Давхар дээл”-ний асуудлаар санал хураахад 17 сайд байсан одоо хоёр сайд суугаад үлдэж гэсэн юм. Үүнээс үзэхэд сайд нар өөрсдөөс нь бусад асуудалд ач холбогдол өгч чуулгандаа суудаггүй болох нь батлагдлаа. Энэ байдлаар цаашид УИХ хэзээд ирц дутуу хуралдаж явахаар байна хэмээн зарим гишүүд ярьж байна.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (3)