
Дашрамд дурдахад эмийн талаар төрөөс ихээхэн анхаарал хандуулах цаг болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэллээ. Учир нь сүүлийн үед хуурамч эм зарах үзэгдэл их гарах болсон байна. Тухайлбал таван эмэгтэй үр зулбуулах эмийг Нарантуул худалдааны төвөөс авч хэрэглэн амиа алдсан харамсалтай хэрэг болсон байна. Монголд Эмийн худалдаатай холбоотой зарим
асуудлыг тодруулахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар эм ханган
нийлүүлэх зөвшөөрөл авсан 127 компани байдаг аж. Зах зээлд бүртгэлд
хамрагдсан эмийг худалдаалж борлуулах үүргийг эм ханган нийлүүлэх
компаниуд хүлээдэг. Бүртгэлгүй эмийг худалдвал хариуцлага хүлээнэ. Мөн
хууль бус эмийн худалдаанд Мэргэжлийн хяналт тавьж ажилладаг
байна.