Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Тэнэгдүү” Парламент

2014-5-02
0
ЖИРГЭХ
УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийн хамгийн эхний алхамыг тас цохиж “тэнэг чигээрээ бид дуусья, тэрнээс цаашаа ухаалаг төртэй больё" гэв.
чуулган    Гэнэт л нэг их ухаалаг төртэй больё гэцгээсэн. Ерөнхийлөгч санаачлаад УИХ-ын гишүүд уухайлан дэмжээд л. Бүр аюулгүйн зөвлөл дээрээ баримт бичиг гаргаж УИХ-ын гишүүд манай, танай нам гэлтгүй бөөн бөөнөөрөө гарын үсэг зурцгааж саймширсан. “Ухаалаг төр” гэдэг үгийг маани тарни шиг л давтаж, хагас жилийн турш шаагилдсан улстөрчид харин цагаа тулахад тэс өөр загнав. Ерөнхийлөгчийн санаачлагыг хоёр гар байтугай хөлөө оролцуулаад дэмжиж байгаа гэх улстөрчдийн “этюд” өөр жүжгээр өндөрлөв. УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийн хамгийн эхний алхамыг тас цохиж “тэнэг чигээрээ бид дуусья, тэрнээс цаашаа ухаалаг төртэй больё" гэв.

    Давхар дээлийг тайлах хуулийг батлахад УИХ-ын 76 гишүүнээс 74 нь ирж кнопоо дарлаа. Ингээд 39 гишүүн давхар дээлтэй үлдэхийг дэмжиж 35 нь тайлахыг дэмжиж санал өгөв. Өөр ямар ч асуудал хэлэлцэхэд УИХ ийм өндөр ирцтэй цугладаггүй. Утаа, агаарын бохирдлын тухай хэлэлцэхэд тал нь гараад явчихдаг гэж Д.Лүндээжанжан онож хэлэв. Амин хувийн эрх ашиг нь яригдахад улайран гүйлдэх тэд ард түмний хувь заяаг хэлэлцэхэд ийм л байдлаар ханддаг. Тэр энэ нам гэж яриад яах вэ? зүгээр л манай парламентийн байгаа байдал л энэ. Эдгээр эрхмүүдийн гавьяагаар төрийн засагллын тулгуур зарчмуудыг байранд нь буцаах санаачлага унав. Өөртөө мөнгө батлаад, өөрөө зарцуулаад, хянаад сууж байдаг зарчимгүй, хяналтгүй, хариуцлаггүй байдал үргэлжилнэ.  Эрх ашгийн өчүүхэн нимгэн арьсаа хамгаалж, улс орны том эрх ашгийн төлөө эр зориг гаргаж, эрх мэдлээ хуваалцаж чадахгүй ийм УИХ-аас ухаалаг төрийг мөрөөдөөд ч хэрэггүй боллоо. 19 сайдынх 17 нь буюу дөрөвний нэг нь хууль тогтоох байгууллагаасаа бүрдсэн ийм УИХ Монголын түүхэнд байгаагүй. Ирц хүрэхгүй байгаа нь ил асуудал, их хурал чадамжгүй болж байгаа далд гамшиг. Жилээс жилд УИХ-ын нэр хүнд унасаар, ард иргэдийн төрдөө итгэх итгэл буурсаар байгаа. Нийгмийнхээ хүсэл сонирхолоос үргэлж эсрэг байдаг парламент чадамжаа алдаж, бүлэг фракцуудын гарт ордог нь бичигдээгүй жам. Төрийн дээр нам, намын дээр бүлэглэл гараад суучихсан нь парламентийн өөрийнх нь арчаагүйнх юм шүү дээ.

    “УИХ-ын түүхэнд эцсийн хэлэлцүүлэг дээр хууль унаж байгаагүй юм шүү, сайн бодоорой гэж” спикер ангийнхандаа сануулаад ч тусыг эс олов. УИХ-ын дарга алах тогшин парламент шийдвэр гаргах чадамжтай байх ёстой гэдгийг сануулж өөрөө давхар дээлийг тайлахын төлөө саналаа өгсөн ч үүнийг нь сэхээрч, тусгаж байгаа нь цөөнхи боллоо. Ийм л юм боллоо.

    Ерөнхийлөгч хуулийг хэрэгжих хугацааг наашлуулбал хориг тавина гэдгээ давтан давтан хэлсэн ч эрх мэдлийн давхар дээлтнүүд түүний үгэнд итгэсэнгүй. Хуулийг 2014, 2016 он гэсэн аль  хувилбараар ч бай Засгийн газрыг огцруулахгүйгээр хэрэгжүүлж болох л байсан. Ажлаа хийдэггүй сайд нараа хэд хэдээр нь дарааллаж солиод Засгийн газрынхаа талаас илүүг шинэчилж, давхар дээлийг дэс дараатай тайлж болохыг ч сануулсан. Үнэхээр тэвчээр нь барагдаж “өргөдлөө өг” гэдгээ хэд хэдэн сайдад сануулсан гэдгээ ч тэрээр хэвлэлээр мэдэгдсэн билээ. Засгийн газраа тогтвортой хадгалж давхар дээлийг аажмаар тайлах олон хувилбар байсан. Гэвч давхар дээлтнүүд ямар ч гарцыг олж харахыг хүссэнгүй. Тэд зүгээр л тайлахыг хүсэхгүй байна. Сайд, гишүүний эрх мэдлийг зэрэг хэрэгжүүлж, үүргийг нь хугас биелүүлдэг оронцог тогтолцоо улс орны хөгжил дэвшил улстөрийн соёл, зарчим, хууль шударга ёсны өмнө ямар их хор хохирол учруулж байгааг нийгэм даяараа мэдэрч давхар дээлийг тайлах хуулийг нэг өдрийн ч өмнө болтугай батлахын төлөө  байсан. Гэвч эцсийн мөчид парламент ард түмнийг төлөөлөх хүчгүй гэдгээ харууллаа. Давхар дээлтэй цөөн хүмүүсийн өмнө Монголчууд төртэйгээ, хуультайгаа, Ерөнхийлөгчтэйгээ хүчгүйдлээ. Ухаалаг төрийн төлөө олон алхам хийх ёстой. Харин ганц ч алхаж чадахгүй байгаа ийм УИХ-тай ухаалаг төрийн тухай ярьж хөөрөх ямар ч утгагүй юм. Тэдэнд зүгээр л хүсэл алга. Салбартаа бэлтгэгдсэн, намдаа хүлээгдэж байгаа хоёрдугаар эгнээнийхэнд эрх мэдлээсээ хуваалцаж, хууль тогтоох ажлаа чанартаа хийгээд явах сонирхол, соёл тэдэнд дутлаа.  Эрх мэдлийн давхардлаар мөөгөнцөртсөн тэдний арьсыг ямар зузаан сайр бүрхээ вэ? яаж ч зүлгэж тордоод зумарч унадаггүй ширэн хуйхнууд вэ? Ухаалагаас буцах замыг “тэнэг” гэж хэлэхээс өөр тодорхойлолт үгүй. Тэнэг парламентийн гишүүд ухаалаг төр гэж дахиж битгий яриасай. Олон хүний огиудас хүрнэ. “Тэнэг чигээрээ 2016 он хүртэл явья, тэрнээс цаашаа ухаалаг больё” гэж байгаа бол ийм зүйлийн төлөө хагас жилийнхээ ажлын цагийг барах ямар хэрэг байв.  

Сонгууль болно. Өмхий амалчихаад тэд “шударгын тухай” дуугаа дахиад аялна даа. Шал шижгийн...

О.Цагариг
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • зочин (103.26.194.8)
    тэнэгдүү параламент биш байхаа үл мэдэхүүд цэцэгхэн хотхонд гэвэл таарна...
    2014 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.20.183)
    ...СЭЖГИЙН... гээч.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (103.26.194.12)
    Их хурлын гишүүдийг сэтгүүлч тэнэг хүмүүс гэж дууджээ Гэхдээ яагаад тэнэг гэдгийг нь нотолж чадсангүй Зүгээр нэг хуулийн төслийг унагаасан болохоор тэдгээр гишүүдийг тэнэг гэж нэрлэх нь мэдээж хангалтгүйгээр барахгүй буруу Аливаад сайн ч байгаа муу ч байгаа гэсэн зарчмыг сэтгүүлч мартаж хэтэрхий хэлбийн туйлширсан нь буруу болжээ Утга муутай бичвэр юм даа
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • хххххх (182.160.7.143)
    их мэдэгчийн дүр эсгэсэн монгол орноо туйлдуулж ард иргэдээ хөсөр хаяж харийхны өмнө бөхийж байгаа 76 гишүүнийг мангуу гэж хэлэхэд ч багадна Намаа өөрсдийн арьсаа бодохоос өөр юмгүй эдийн засаг амьдралын ямар ч туршлага эх орноо гэх сэтгэлгүй ийм төрийн түшээдийг долдойнуудыхан хамт яаралтай зайлуулахгүй бол монгол орон хүнд байдалд орох нь гэдгийг хөгшин хөвөөгүй дээр дооргүй мэддэг болсон байна
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (202.72.243.66)
    АН одоо дахин газрын хөрснөөс арчигдаж үгүй болох нөхцлөө бий болголоо. Арчаагүй луйварчид шиг байх юм. Монгол орон ард түмэн бид эдэнд хэрэггүй гэсэн хандлага гаргалаа. Одоо ЗГ сайн дураараа огцрох хэрэгтэй.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (103.26.194.4)
    эд нар амь тавих гэж байгаа юм шиг байлаа.Дахиад сонгогдох нь өнгөрлөө ш дээ...АН дахиад унах нээ...
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • urtaa (78.241.31.131)
    unereer sejigiin humuus mongilchuud mini bosooc ch hujaa bayrtsogtiig shorond hii
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (58.149.130.140)
    Yuch gehev de unheer gaihaltai teneg shiidver garagdag tenguudiin prlament bna Ardchilsan nam ireh songuuld unah ajilaa enuugeer hiileee mgliin uls tor heseg buleg ashig honjoo haigchidiin gart orson gdgen uugeer batalgaajlaaa
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.170.82.238)
    Энэ санал асуулгаар УИХ-д суугаа АН-н гишүүд эх орон чухал уу, намын бодлого чухал уу гэдгийг сайн харууллаа. Дараагийн сонгуульд "давхар дээлийг" тайлахыг эсэргүүцсэн бүх гишүүдийг сонгохгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Энэ бол нүдэн дээр харагдсан хамгийн энгийн жишээ. Биднээс далд зөндөө зүйл хийж байгаа болов уу.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.29.144.118)
    юутай үнэн,юутай уйтай юм бэ,ёстой тэнэгдүү ч биш, зүгээр л тэнэг.би АН-ын гишүүн хүн.Гэхдээ манай намын лидерүүдийг бүгдээрээ ийм тэнэг гэж ёстой бодсонгүй.Х.Баттулгыг мужик гэж боддог, энэ харин үнэн байж.Нээрээ л ухаалагийн эсрэг нь тэнэг шүү дээ.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.9.91.146)
    АН-д улс төр, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний ашиг хайсан этгээдүүд ихээр шургалсанаар ардчилалын үзэл баримтлал, чиг зорилгыг тоталитар, дарангуйллын хэлбэрт оруулсан нь илэрхий боллоо. Энэ засгийн үед бүх юм арилжаалагддаг боллоо. Хүн чанар, иргэний зориг, үзэл баримтлал, хүний мөс, сонгогч олон түмний эрх ашиг гээд бүгдийг худалдаалж болдог болсон нь хамгийн аймшигтай. АН одоо АХН эсвэл АКН гэж нэрээ өөрчилбөл болно.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (103.11.193.226)
    Ардчилсан намынхан намынхаа ардчилсан гэдэг үгийг кавишканд хийж бай.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • zochin (202.5.196.170)
    МАХН-ынхан илүү тэнэг, ажлаа мэддэггүй, ард түмнээ хуурдаг, шунахай хүмүүс
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • ажаж (180.149.97.77)
    Алтангудасын хятад гаралтай маанагуудын хийж байгаа ажил эд ардчилсан намыг юу ч биш болгож хаяж байна.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Zochin (125.35.87.18)
    Altanhuyagiin jonhuu
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • zochin (103.26.194.3)
    ih hural ard tumniig tuluuluh chadvargui gedgee haruullaa. zuvhun uursdinhuu tuluu yaj tsuglarch, yaj arisaa hamgaalj baigaag bugdeeree harlaa. edgeer ulsuudiig ahij ard tumnii ner barihiig hatuu horigloj , hervee yarival am ruu ni algadatsgaaya
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • АРД (49.0.131.204)
    Ард иргэд өөрсдөө хөлдүү толгойтнуудыг гаргаж ирчихээд одоо уйлаад яах билээ, ар халхад эх орноо гэсэн чин үнэнч аавын хүү ёстой НО ШҮҮ ДЭЭ, иргэд мин тэнэгтээд бай олигархуудыг улам баяжуулаад өөрсдийн хоолоо сойгоод бай
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • ок (124.158.107.2)
    хамгийн тэнэг гээч юун тэнэгдүү гэж мангар хууль зүйн сайдтай хамгийн муу улс төрчид гээч
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • teneg (202.131.247.12)
    Ene Tsagarig gej xun eeree shal tenegduu amitan bna U oilgoj baigaa bolood beeljis xurmeer um bichij Lundeejantsangaa magtaad baigaa um be
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    6 цаг 6 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    9 цаг 49 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    10 цаг 12 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    10 цаг 34 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    10 цаг 37 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    11 цаг 0 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    11 цаг 55 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    12 цаг 41 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    12 цаг 44 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    13 цаг 51 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 58 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    14 цаг 28 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    16 цаг 5 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    16 цаг 19 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    16 цаг 35 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 40 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    17 цаг 38 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    19 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК