Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг: ”Чингис” бондын зарцуулалтыг ард түмэн хянах эрхтэй

2014-5-02
0
ЖИРГЭХ

   man6 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа.    

  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс "Чингис" бондын зарцуулалт, бондын мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдсан компани, аж ахуйн нэгжүүдийн нэрс, тендерийн талаарх бодит мэдээллийг авахаар удаа дараа амаар болон албан бичгээр шаардсан боловч тодорхой хариу өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

   Засгийн газар нь Монголын ард түмэн, ирээдүй үеийнхээ хувь заяагаар дэнчин тавьж Чингис хааныхаа нэрээр барьцаалж авсан бондыг зарцуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн. УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсаны зэрэгцээ УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр өгөгдсөн үүргийг ч биелүүлсэнгүй.

   Засгийн газраас “Чингис” өрийн бичиг гаргах, бондын хөрөнгийг үр ашигтай байршуулах, зарцуулах, түүний үр дүнг тайлагнахдаа Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжийг мөрдөж байгаа эсэх талаар УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дараах ДҮГНЭЛТИЙГ хийж байна.

Тухайлбал,
    НЭГ. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоол гарснаас хойш хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад 1.5 тэрбум ам. долларын бонд босгож, үр ашиггүй зарцуулснаас Засгийн газар ард түмний татварын мөнгийг бондын хүү нэрээр салхинд хийсгэсээр байна. Бидний тооцоогоор ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсныхаа төлөө Монгол Улсын Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 120 гаруй иж бүрэн хэрэгсэлтэй цэцэрлэг барих хөрөнгө юм. Үүнтэй холбогдуулан тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцох.

  ХОЁР. Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин төсвийн гадуур зарцуулагдаж буй "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалтад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг бид удаа дараа шаардсаар ирсэн. Дэлхийн банк, олон улсын байгууллагууд ч төсөвт тусгахыг зөвлөж байгаа. Иймд эрх баригчид Та бүхэн хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, төсвийн гадуурх бондын хөрөнгийг төсөвт тусгахыг дахин шаардаж байна. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 2017 онд, "Чингис" бондын 500 сая ам.долларыг 2018 онд  төлөх тул ирээдүйн төсөвт ирэх хэт ачаалал, дарамтыг багасгах үүднээс 2014 оны төсвийн тодотголын үед дээрх төлөх өрийн 1/3 хувийг бүрдүүлэх эх үүсвэрийг тусгаж нөөц сан бүрдүүлэх. 

  ГУРАВ. “Чингис” бондын эх үүсвэр зориулалтын дагуу ашиглагдахгүй, мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болсоор байна. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар заалтын “…эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” гэснийг Монгол Улсын Засгийн газар зөрчиж, ямар шалгуур, үзүүлэлтээр хэн шалгаруулсан нь тодорхойгүй 888 төслийг санхүүжүүлэх болсноо зарласан. Иймд бондын үндсэн зорилго, зориулалт, зарцуулалттай илт зөрчилдөж байгаа алдаагаа нэн даруй засах.

 ДӨРӨВ. УИХ-аас "Чингис" бондын хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын явцыг шалган тогтоох ажлын хэсгийг байгуулан тодорхой төсөл хөтөлбөрт хуваарилагдсан боловч санхүүжилт хийгдээгүй байгаа үлдэгдлийг тодорхой болгох хэрэгтэй. Энэхүү үлдэгдлийг улсын эдийн засгийн хөгжилд тодорхой үр дүнгээ өгч чадах төмөр зам, Таван толгой, Цагаан суварга, цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх.

 ТАВ. "Чингис" бондын талаарх бүхий л мэдээлэл Монголын ард түмэнд нээлттэй ил тод байх ёстой. Ард түмний татварын мөнгөөр ирээдүйд төлөгдөх "Чингис" өрийн бичгийн “нэг” төгрөг бүрийн зарцуулалт, ашиглалтыг ард түмэн хянах эрхтэй. Ийм зорилгоор УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин зарцуулагдаж байгаа "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны бондын хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг хянан шалгах ажлын хэсгийг Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.8. дахь заалтыг үндэслэн байгуулан ажиллуулж, гарсан үр дүнг нь ард түмэнд нээлттэй тайлагнахыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ШААРДАЖ байна гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    57 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    2 цаг 22 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    3 цаг 29 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    3 цаг 36 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    4 цаг 11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 23 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    5 цаг 6 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    5 цаг 20 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    6 цаг 17 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    6 цаг 25 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    6 цаг 47 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    7 цаг 10 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    7 цаг 33 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    7 цаг 36 мин
  • Сэрэмжлүүлэг
    8 цаг 16 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    8 цаг 18 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    8 цаг 24 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    8 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    8 цаг 33 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    9 цаг 5 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК