Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис бондын хөрөнгийг доорх ажлуудад зарцуулжээ

2014-5-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Чингис бондын зарцуулалтын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийж байна. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 1.2 их наядыг гаргасан юм байна. Зарцуулалтыг тодруулбал, 369 тэрбумыг авто зам барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэл 267 км төмөр зам барихад зориулж 200 сая ам.доллар гаргахаар төлөвлөснөөс 164.2 сая ам.доллар ашиглагдсан. Дээр нь Хөгжлийн банкнаас 186 сая ам.долларыг гаргасан байна. 

Ерөнхий сайдын мэдээлэлд дурдсанаар, “Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төслийн хүрээнд 2013 онд шинээр хэрэгжих 10 зам барилгын ажил, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон тэдгээр хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан 570.0 хүртэл тэрбум төгрөгийг “Чингис” бондын хөрөнгөөс гаргасан байна. Одоогоор Дундговь, Баянхонгор аймгуудыг нийслэлтэй холбоод байгаа бол Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн авто замын барилгын ажлуудыг графикт хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Нийт зам барилгын ажлын гүйцэтгэлийн дундаж нь 68 хувьтай байна.

Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулахад нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Хөгжлийн банк эхний ээлжинд эх үүсвэр нь тодорхой 200 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг нийт 66 төсөлд олгохоос 33 төслийн гэрээг байгуулж, нийт 101.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гэрээ байгуулсан 33 ажлын гүйцэтгэл дунджаар 72.2 хувьтай байна.
BSN_96_3 on
Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам баригдана. Төслийг “Монголын төмөр зам” ТӨХК удирдан зохион байгуулж, “Шинэ төмөр зам” ХХК төслийн компани хэрэгжүүлж байна. Уг төслийн санхүүжилтэд “Чингис” бондын хөрөнгөөс 164.2 сая ам.долларын санхүүжилтийг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтцийн барилгын ажил, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд зориулж олгоод байна. Нийт 267 км төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 25 хувь, газар шорооны ажил 70 хувь, ухмал 77 хувь, далан 62 хувь, трассыг нийт 13 хэсэгт хуваасан бөгөөд дотоодын 14 авто замын компани ажиллаж байна.

Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих төслийн эхний ээлжийн санхүүжилтэнд 16 сая ам.долларын санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгохоор заасны дагуу төслийн бэлтгэл ажилд нийт 15.98 сая ам.долларын санхүүжилт олгохоор баталсан. Хөгжлийн банкнаас төслийн нэгжийн 2013-2014 оны үйл ажиллагааны зардал болон төслийн бэлтгэл ажилд зориулж 14.81 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 34 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэсэн. Төслийн удирдах хорооноос баталсан төлөвлөгөө болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас баталсан төсвийн дагуу 7.38 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор баталснаас нийт 2.55 сая ам.долларын санхүүжилтийг төслийн нэгжийн 2013-2014 оны үйл ажиллагааны зардал болон зарим судалгааны ажлын урьдчилгаа төлбөрт олгосон.

Монгол Улсын анхны өөрийн өмчлөлийн холын зайны агаарын тээврийн хөлгийг худалдаж авах зардлыг санхүүжүүлсэн. Энэ түр санхүүжилтийг АНУ-ын “Экс Им” банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шилжүүлж “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн 81.3 сая ам.долларын төлбөр эргэн төлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар 2.9 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Санхүүжилтийн байдал 100 хувь.

Ноолуур, ноос, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 5 салбарын төслүүдэд 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд, 1.7 тэрбум төгрөгийг төсвийн нэгжийн үйл ажиллагаанд зориулан олгосон. Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээн авч, үүнээс 64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байна. Батлагдсан 64 зээлээс дэд зээлээр 53 компанид 53.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн нийт батлагдсан зээлийн хэмжээ 100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна. Нийт санхүүжүүлэх төслийн 20 хувийг Голомт банкнаас санхүүжүүлээд байна.

“Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын төслийн хүрээнд 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад зориулсан уг барилга нь 1 метр кв нь 1.280.00 төгрөгийн үнэтэй байх бөгөөд энэ нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах ач холбогдолтой төсөл. Эхний ээлжийн 567 айлын 9 барилга ашиглалтанд ороход бэлэн болсон. Үлдсэн барилгуудыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулна. Ажлын гүйцэтгэл 94 хувьтай хэрэгжиж байна.

Дотоодын барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх 4 төсөл бий. Төмрийн хүдрийн 3 баяжуулах болон 1 барилгын арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 12.8 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна.

Байшин үйлдвэрлэх комбинатын төслийн нийт өртөг 42.0 сая ам.доллар бөгөөд “Эрэл” ХХК өөрийн хөрөнгөөр 13.1 сая ам.доллар, Засгийн газрын үнэт цаасаар 14.0 сая ам.долларыг санхүүжүүлсэн “ гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын “Чингис” өрийн бичгийн талаар гаргасан дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар. Ё.Отгонбаяр, Д.Сумьяабазар, Д.Хаянхярваа, Сү.Батболд, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын асуултад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өглөө.
BSN_96_3 on
Тухайлхад, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: - Санхүүжилтийн хувьд эргэлзээтэй асуудлууд гарч байна гэж ойлгож байна. Нийгэмд ч энэ талаар ярьж байгаа. Танилцуулгаас харахад Ерөнхий сайд өөрөө энэ ажлаас нэлээд хол байгаа нь харагдлаа. Дандаа өнгөрсөн цаг дээр ярьж байна. Заримыг нь мэдэхгүй байна, дараа хэльё гэж байгаа нь хариуцлагагүй асуудал. “Чингис” бондын зарцуулалтын талаар ихээхэн зөрүүтэй мэдээлэлтэй байгаа. Хэвлэл мэдээллээс харахад Зам тээврийн сайд “Чингис” бондоос авах ёстой хөрөнгө мөнгөө олж авч чадахгүй байгаа талаар мэдээлсэн байна лээ. Тиймээс энэ мөнгөний зарцуулалт туйлын бүрхэг байна. Бондын мөнгөнөөс хамгийн үр дүнтэй зарцуулсан нь МИАТ компанид онгоц авсан ажил харагдаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
- Бүх мэдээлэл гишүүдэд тараагдсан. Ямар нэгэн зөрүүтэй юмуу буруу мэдээлэл байхгүй, Эдийн засгийн хөгжлийн яам хариуцлагатай бэлдсэн гэж бодож байна. “Чингис” бондын мөнгийг ҮАБЗ дээр яриад бондын зөвлөл байгуулья гэж шийдээд байгуулсан. МАН-ыг энэ зөвлөлд оруулах хүнээ өгөөч гэсэн өгөөгүй. Бондын мөнгөний зарцуулалтыг Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яам хянаад явж байгаа. Та бондын мөнгөөр ганц онгоц авсан нь зөв болжээ гэж буруу ярьж байна. 4 аймгийг холбосон хатуу хучилттай зам барьсныг харахгүй байх шиг байна. Энэ ажлыг ард түмэн сайшааж байгаа. Аймгийн төвүүд рүү явж байгаа замыг битгий үгүйсгээрэй. Энэ бол цэвэр Чингис бондын мөнгө. Мөн гудамж төсөл, урагшаа явж байгаа төмөр зам гээд хийгдэж байгаа бодит ажлууд байна. Улаанбаатар хотод өнгөрсөн жил 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орлоо. Юмыг үгүйсгэх биш тодорхой ярих хэрэгтэй. Н.Батбаяр сайд цаашдаа “Чингис бонд” гэсэн вэб сайт нээнэ гэж байгаа. Ингэхээр бүр ил тод болно.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:-
Д. Хаянхярваа гишүүн дүгнэлтдээ УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” 52 дугаар тогтоолыг батлахад МАН оролцоогүй гэж ярьж байна. Ингэж худлаа ярихаа болиоч ээ. Энэ тогтоолыг бид өөд өөдөөсөө харж байгаад баталсан. Энэ бол УИХ-ын хамтын шийдвэр болохоос АН-ын дангаараа гаргасан шийдвэр биш гэдгийг хэлье. “Чингис” бондыг зарцуулахдаа Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу хийсэн гэлээ.

Түүнчлэн Чингис бондын зарцуулалттай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Гудамж” төслийн санхүүжилтийн нарийн задаргааг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас шаардсан бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Чингис бондын зарцуулалт нь УИХ-ын гишүүдийн толгойг эргүүлсэн эргэлзээтэй тоонууд байна” гэж шүүмжиллээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн худалч нь Н.Алтанхуяг та” гэж хэллээ. Мөн Засгийн газар гадаад зах зээлээс босгосон хөрөнгөөрөө юм хийж чадсангүй, ингэж цацахын оронд ард түмэнд тараагаад өгчихсөн бол халаасанд нь орох байсан юм гэж хэлсэн юм.

Харин Ерөнхий сайд “Та бүхэн үнэнд гүйцэгдэж байна, хулгайчийг бариарай гэж хулгайч хашгирдаг. Монгол Улсын Их хуралд гаргаж өгсөн, үүнийг хариуцаж гаргаж өгсөн хүмүүс наад танхимд чинь суун байна” гэж үгүйсгэв.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж амжаагүй “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.170.68.19)
    монгол улс хөгжихийн тулд зээл авч байж л хөгжиншдээ эргүү юм ярихын, МАН яриж байгаагаар ард иргэддээ тараагаад өгчихгүй гэж өөрсдийн тэнгээ гайхуулахынмдаа, зам, төмөр зам, үйлдвэр г.м зөв л юмандаа зарсан байншдээ
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • sana (202.126.89.183)
    uul ni sanaa bna.
    2014 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    Чавганц ч олсон мөнгөө дараагийн олох мөнгөндөө зөнгөөрөө зарчуулдаг. Энэ бондын мөнгө үрэн таран болсон нь ойлгомжтой байна. Арай гал тахиж дөвчигнөн хийрхэж байгаад дөлөнд нь өргөчисөн юм биш үү. Модноос тасарсан навч хатдаг. Ард түмнээсээ, үндэс угсаанаасаа, шашингаасаа салсан хүн тэрхүү тасарсан навч мэт хатмой. Энэ бол үнэн.бүр гарцаагүй
    2014 оны 05 сарын 03 | Хариулах
  • зам (202.126.91.201)
    зам өнөөдөр ашгаа өгөх ажил мөн үү аагий
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    6 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    9 цаг 47 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    10 цаг 11 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    10 цаг 32 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    10 цаг 36 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    10 цаг 59 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    11 цаг 54 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    12 цаг 40 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    12 цаг 43 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    13 цаг 50 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 57 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    14 цаг 27 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    16 цаг 4 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    16 цаг 18 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    16 цаг 34 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 39 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    17 цаг 37 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    19 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК