зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ардын жүжигчин” “хөдөлмөрийн баатар” цол байхгүй болж, ”Сүхбаатарын одон”-г дахиж олгохгүй гэв

2014-5-05
0
ЖИРГЭХ
Хэрвээ энэ хуулийг УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан гуравдахь хууль буцна гэсэн үг. Өмнө санаачилсан “шилэн дансны тухай” болон “давхар дээлийг тайлах” хуулиудыг УИХ буцаагаад байгаа.
47rjs2j2ers456k4pmfopjkjamТөрийн дээд одон медаль гавьяа шагнал тойрсон олны хэл ам, элдэв таамаглал сүүлийн жилүүдэд тасрахаа байсан. “Монгол Улс хүнээсээ их гавьяаттай боллоо, төрийн шагнал нүдээ олсонгүй, хавтгайруулж шагнал олгодог болсноор төрийн шагналын үнэ цэнэ, нэр хүнд үгүй боллоо” зэргээр хүмүүс маш ихээр шүүмжилдэг.

Нэг хэсэг нь Төрийн шагнал олгодог ёс нь “Чин улсын үеэс манай түшмэд ноёдыг ван, бээс цол хэргэмээр өргөжилж хахуульддаг байсан тэр үеэс эхтэй, үүнийг социализмийн үед улам дэвэргэж, ардчиллын үед ч засч чадахгүй байна гэхэд нөгөө хэсэг нь шударга иргэдээ үнэлж шагнах ёстой, гагцхүү төрийн шагнал нүдээ олж, олонд хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг. Аль ч талын байр суурийг харсан шүүмжлэлт өнгө аяс цухалздаг. Энэ нь манай улсад шагналын харилцааг зохицуулсан тусгай хууль байдаггүйтэй ч холбоотой гэж үзэж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдэгтээ олон хүн санал нийлэх болсон билээ.

Тэгвэл шагнал урамшууллыг зарлигаар олгох эрхтэй Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “шагналын харилцааг зохицуулах тухай” хуулийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Энэ хууль гарснаар хуучин хуулиар гавьяа шагнал авагсдад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд цаашид шинээр олгох гавьяа шагналтай л холбоотой гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэрээр “манайд одоо БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн гаргасан шагналын тогтолцоо үйлчилж байна. Өөрөө хэлбэл хүмүүсийг он удаа жил ажилласан байдлаар нь шагнаж урамшуулна гэсэн логик явж байна... сайн үйл гавьяа байгуулаагүй, олон жил ажилласан гэдэг үзүүлэлтээр төрийн шагнал хүртдэг жишигтэй болчихлоо. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой” гэв. Ийнхүү гавьяа шагналыг ажилласан жилээр бус үйл хэргээр нь өгөх зарчимд нийцүүлж шинээр хууль санаачилж байгаа гэдгийг олон нийтэд тайлбарлав. Цаашлаад “Одоогийн байдлаар ардын зүтгэлтэн цолыг зургаа, гавьяат зүтгэлтэн цолыг 30 гаруй төрлөөр олгож байна шүү дээ. Гэтэл энэ цол шагнал нь нийгмийн бүх салбарын ажил, мэргэжлийн хүмүүсийг хамарч чадахгүй байна. Энэ нь үндсэн хуульд заасан хүний тэгш эрхийг зөрчиж байна. Монгол Улсад зургаа, долоон мянган мэргэжил бий. Энэ бүх хүмүүст гавьяат юмуу, ардын цолтон болох боломж алга... Тиймээс төрийн шагналаар хүн бүрийг эрх тэгш урамшуулах үүднээс гавьяат зүтгэлтэн гэдэг нэг л цолоор шагнаж байх тухай яригдаж байна. Мөн ганцхан Монгол Улсын баатар гэдэг цол бий болгоно гэсэн байгаа, хөдөлмөрийн баатар, улсын баатар гэж ангилахгүй болно” гэж шинэ хуулийн үзэл баримтлалын талаар тайлбар өглөө. 

Түүнчлэн Чингэс хаан, Эрдэнийн Очир, Алтангадас, Цэргийн гавьяаны одон, эхийн алдар зэрэг таван одон, Цэргийн хүндэт медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, найрамдал медаль гэсэн дөрвөн медаль олгож байхаар хууль санаачлагчид үзжээ. Ингэвэл Сүхбаатарын одон гэж байхгүй болох ажээ. Шагналын харилцааг зохицуулсан хууль батлагдснаар одон медальд нэг жилдээ зарцуулж байгаа төсөв хоёр дахин хэмнэгдэж УИХ-аас төсвийг баталдаг болох давуу талтай гэнэ.

Гэвч зарим эх сурвалжийн хэлж буйгаар энэ хууль УИХ-аас дэмжлэг авахгүй байх магадлалтай байгаа аж. Учир нь олон жилийн турш олгож ирсэн төрийн шагналд өнгөцхөн хандаж, Сүхбаатарын одон зэрэг олон хүнд олгож ирсэн одонг байхгүй болгосноор өнгөрсөн үеийнхнийхээ гавьяаг үгүйсгэсэн алхам болно гэж үзэх гишүүд цөөнгүй байгаа аж. Хэрвээ энэ хуулийг УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан гуравдахь хууль буцна гэсэн үг. Өмнө санаачилсан “шилэн дансны тухай” болон “давхар дээлийг тайлах” хуулиудыг УИХ буцаагаад байгаа. Иймд шагналын харилцааг зохицуулах тухай хуулийг оруулж ирэхдээ УИХ-тай нэлээд зөвшилцөж тэдний санаа бодлыг тусгах ёстой гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
Эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Б.Чойжилсүрэн: Үнэнийг хэлэхэд муур, хулгана болсон тоглоом явсаар байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • 1901973 (103.26.194.20)
    танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.13.239)
    хийх юмаа олж ядаж байх юм.Өөр зүйлээр оролдоочээ.Ард түмэн чинь ядуурч, улс орон чинь дампуурч гүйцлээ.Түүхээ устгадаг хүмүүс бол лав л монгол хүмүүс биш байх.
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • zochin (202.126.91.159)
    demjij bn huuchin niigmiin shagnal ter hiigemdee shuu dee odoo zah zeeliin niigemd mongoo tolood avaad bn shuu dee bolison ni deer uih -r duuren aldart gaviyat uyach nar g m
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • зкочин (124.158.108.79)
    Ардчиллынхан хармаалж яваад л нэр хүндийг нь унагаж байгаагаа л зогсоочих өөрөөр одоогийн шаэгналтай орлдох шаардлага байхгүй шүү өчнөөн арван жил явсан уламжлалыг л устгах гээд л үзчих юмдаа хөөрхий
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (124.158.108.79)
    шагналаар орлдох хэрэггүй төрд нэг их гарзтай юм бишээ хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хүндээ л эрч хүч өгдөг зүйл шүү дээ сайн ажиллаа гэж төр ямар хэдэн төгрөг нэмж чадах биш дээ тэр хэдэн тэмдэгээрээ л хуурч байвал яасан юм бэ ерөнхийлөгчөө шагналаас өөр юмаар орлдож суувал дээр биш үү
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.159.99)
    Өөрсдөө бүгдийг нь аваад дууссан юм байх даа. Сүхбаатар жанжингаас мөн их айх юмдаа АН-хан цэвэрхэн үлдэхийн тулд бусдыг нь хоморголж 1937 оныг өөр байдлаар хэрэглэж байна. Өрөвдмөөр ч юм шиг
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.160.48.82)
    улсад удаан жил тогтвортой сайн ажиллаж байгаа хүмүүс ажилдаа гаршиж хийж бүтээсэн зүйл ихтэй байх нь гарцаагүй шүү дээ.одоогийн санаачилж буй хууль нь хэн нэгний танил байхад ажилласан жил нас хамаарахгүй шагнуулна гэсэн үг байх.одоо ч мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүс алтан гадас аваад явж л байна.олон жил зүтгэсэн алдаа дутагдал гаргаагүй шудрага хөдөлмөрлөдөг хүмүүс ер нь тэр бүр шагнагдахаа больжээ.энэ бол жинхэнэ"ардчилал" уу ерөнхийлөгчөө?тодорхой хугацаанд хийж бүтээсэн юм ихтэй улсдаа 20-с дээш жил ажиллаад олигтой шагналгүй явж байгаа хүмүүсээ яах гэж байна ингээд сайн ажиллах сонирхолгүй танилаараа хаалгадаад авдаг шагнал ихсвэл хэн та нарт итгэж ажиллах юм бэ
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.43.100)
    ардчилсан маоист ингэх гээд байсан юм.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • 19001973 (103.26.194.14)
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалйн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Ardchilagch (103.26.194.8)
    Khumuusiin dund khagaral uusgesen yum bol shagnal.Tiimd mongol uls yamar ch shagnalgui boloh kheregtei.Yamar chutgur ni ter shagnal geech budliant yumyg gargaj irsen yum bol doo?
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (49.0.152.130)
    энэ дээр нэг шагналын одон тэмдэг байх шиг энэ чинь эх орны дайны одонтой яг адилхан юм байна зүгээр жишээ татсан юм болов уу
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • hahahahahaha (188.64.247.13)
    huvhai tomoroor yadiim be ? tvvnii orond amandaa barih aygand ni svvv nemej dusaaa
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • 19001973 (103.26.194.16)
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • барга (103.26.194.14)
    Хүмүүсийн хөдөлмөрийг лүнэлэх хэрэгтэй.Алтангадас гэж юу юм . Хөдөлмөрийн гавъяаны одон, алдарт биш , зүгээр л эхийн одон хоёр байхад болно. Чингис, сүхбаатар Э-очир аль аль нь хэрэггүй ээ!
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (94.11.234.0)
    shagnalig chin ETGiixan medej xuvaariladag, tend xen ajillana bugd l ax duudee avch ogch b a. Bur Eronxiilogchiin omnoos avaad ogno gej bardam amlaj yridag xiideg xun tsoongui bolson shuudee
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Soeliin terguunii ajiltan gedeg balai umnuud mongoloor duuren bolson ni elbegdorjiin ued um shuu?getel tyhain salbart bish uur salbart 21 jil tasraltgui ur buteeltei ajiilaj baij tetguunii ajiltan abch baisan hun bn huue
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Elbegdorj l uruu shagnaliin ner hundiig ynagaaj songyxlid ursuldsun hundee sain ner hund abah gej Batuuld baatar tsol olgoj,elbegdorjiin ued ene shagnal uy ch buteej amjaagui dunguj ehelj bui humuust ochdog bolson.Suhbaatar gedeg nernees hyjaa nhui nar l yhaan aldaj aidag baisan genelee ?Mongoliin tuuhiig guibyylj baigaa baabar shaabartangyyd aa gej.E rni tuuh tiuheeree uldej tuuhiin. Aldaan deeree syraltsdag bolohoos tuuhiig archdagui um.Ubug deedesiin tuuheesee aidag umnuud uursdiin tuuh yamr boloh bol gej odoonoos aij eldbeer uursdiiguu magtan dyyldag bolj!Tuuh tuuheree uldene,mOngol yls min unu munh um shuu
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Элбэгдорж туйлбаргүй (202.179.26.141)
    Элбэгдоржид энэ шагнал ямар гай болсон юм болоо.Түүхийг гуйвуулах гээд яадах юм.Нэртэйгээр нь Элбэгдорж медиал гаргавал таарна дөө.Эсвэл АН-нхаа одонг төрийн дээд шагнал болговол таарна.энэ шагналууд чухал биш.Наад төрөө зөв бариад ард иргэдийнхээ амьдралд анхаараачээ.ЗГ-аа хянаачээ.Эдийн засаг ард иргэд ямар байдалд ороод байгааг мэдрээчээ.Тэнэг тэнэг хууль санаачлаад өөрийгөө олонд ямар тэнэг гэдгээ л харуулаад байх юмаа.Шударга л байлдаа.Бидний төлөө явна гэсэн ясан бэ.Бас л худлаа шоу байсан юм уу.Хэлсэн үгэндээ эзэн болоочээ.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • zaluu (124.158.112.4)
    shagnal avsan humuus ni yu gej oilgohiin boldoo naad jijig asuudlaa hayaad uls ornoo bodooch dee shagnaltai esvel shagnalgui bol ene eh oron chin suirchih geed baina uu harin ediin zasag chin hyamraad suirchih geed baina sh tee
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.9)
    zuv. demjij bna
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • mongol (202.21.117.227)
    zuvuu suuliin ued hoshin urlagiin alialagchid olon jil ajilsan bolovch baidagl neg humuus ene shagnaliig avch bgaa jishee ni jujigcjin tsog nerguibaatar damdin booyo hurlee ter duuchin uranchimeg arail denduu bgaashuude busad salbarch adil mundag zaluu emch nar bna chinburen erdeneochir edend uguh hrgtei shudragal ugii gevel
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • dens (202.179.7.6)
    tuuhiig zasah hun neg baina ineedem kkk ireeduigee zev unel tegvel odoo baigaa odon temdeguud huulitai huuligui shahagdana eronhiilogchoo tomoor setge tehuu
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.133)
    ern buh shagnaliig ugui bolgoh heregtei. Hun uuriinhuu tuluu ajilchaad shagnal avna gedeg utgagui
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • bbbb (122.254.127.34)
    дэмжиж байна
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Улсын баатар ч гэх шиг
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Сүхбаатарын одонг байхгүй болгох хэрэгтэй одон медаль цөөхөн шалгуур өндөртэй байх л хэрэгтэй. Хөдөлмөрийн баатар ч гэх шиг тэр хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөсөнийг шагнах ямар хэрэгтэй юм. Улаантугийн одон гэж инээдмийн одон байна энэ мэт одон медалиудыг чанартай болгож цөөрүүл өнгөрсөн балай тэмдэгнүүд хэрэггүй
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • lut (202.5.203.62)
    zov zov mash zov
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.179.20.245)
    төрийн дээд шагналууд байх нь хэрэгтэй ,,,төрийн нэр хүнд эх орон тусгаар тогтонолоо хамгаалаж,эх орныхоо нэрийг надаад ертөнцөд дуудуулж яваа хүмүүст,нийгмийн баялгийг бүтээгчидэд төрөөс одон тэмдэг цол хэргэм олгож байх нь зөв гэж үзүж банйа
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.107.56)
    нам дагаж навсганадаг хүмүүс мэргэжилгүй мангарууд амьдрах чадваргүй хор найруулж хоолоо олж иддэг хүмүүс дэ тэнэг байгаа биз
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (124.158.107.56)
    Цаг үеэ дагаж шагналыг өөрчлөх нь зөв. Одоо Сүхбаатарын одонгоор яах юм бэ.АЖ,Гавьяат жүжигчин ч гэх шиг шал тэнэг шагналууд төслийг дэмжиж байна. Ерөнхийлөгч ер нь голтой шийдвэр гаргадаг даанч УИХ-ын хэдэн хэрүүлч нар нь дэмжихгүй юм да.Заавал их хурлаар оруулах албагүй шүү дэ хуулиа өөрчлөх хэрэгтэй.УИХ-ын гишүүдээр хууль санаачлах хэрэггүй тэд нар ямар ч мэдлэггүй хүмүүс байдаг хуулийг эрдэмтэдээр боловсруулах нь зүйтэй.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Үнэн (203.194.114.68)
    За даа одон шагналаа дагаад нэг их мөнгө өгдөг биш, хараад байхнээ төрөөс ямарч хэлбэрээр шагнал авсан хүмүүс жигтэйхэн баярлаж харагдах юи , иймд их төсөв мөнгө урсаад байгаа зүйл алга, нэгэнт иргэд л баярлаад л дуртай байгаа бол энэ одон шагналын асуудлаар оролдоод яах нь вэ ерөнхийлөгч минь, та анх гарч ирээд л энэ шагнал магналыг өгөхийг болиулна гээд л ярьсан, гарч ирээд шагнал хүмүүст өөрөө гөрдуулаад их л баясгалантай зогсдог болсон, иймд шагнал иргэдэд хэрэгтэй гэдгийг та мэдэхийн дээдээр мэдэж мэдэрсэн, шагналдаа байгаа бус, шагнал олгохдоо нүдээ олж өгдөг, наад юмныхаа үнэ цэнийг бодох, хавтгайруулахгүй байх л зүйл хийх нь зөв, сайн бод, бат-үүл машин хязгаарлахаас тэнэг асуудал болохвий.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • irgen (103.9.90.228)
    buh odon medaliig ustaga.bid bugd eh orond sudragaar hudulmurluj baigaa.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Дамба (103.26.194.3)
    Нам дагаж далбагнагсад, эсвэл хээл хахуулиар л элдэв шагнал олгогддог нь шагналын нэр хүндийг шаварт хутгасан нь үнэн. Урлагийнхны талаар нэгэнтээ Нямгаваа "Манай ургалийнхан хормой султай, СТА, гавьяатын төлөө яахаас ч буцахгүй гэж үнэн хэлсэн. Дуучдад МУГЖ,АЖ хэрэг байхгүй.Зохиолчид ганц хоёр ном гаргаад л гавьяат, Төрийн шагнал, ардын гэх болж. Д.Пүрэвдорж, Явуу шиг нь хэд вэ? Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
    • төрийн дээд шагнал гэдэг хүн болгон аваад байдаг энгэрийн зүүлт биш ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн шагналын нэр хүндийг шавартай хутгасан гэдэг нь үнэн төрийн дээд шагнал одонг цэвэр алт мөнгө эрдэнийн чулуугаар урлан бүтээж үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй одоогийн одонгууд чинь будагтай цайр л байна лээ
      2014 оны 05 сарын 05
  • Зочин (202.179.20.170)
    Зөв зөв дэмжиж байна. Цаг үеээ дагаж төрийн шагнал өөрчлөгдөх хэрэгтэй. Түүнээс өнгөрсөнөө үгүйёгэх гэдэг шаааал өөр ойлголтв нэгдсэн систем хэрэгтэй.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Ashgui dee
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Зөв зөв. Дэмжиж байна.
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • ulzii (182.160.36.139)
    mash zuv huuliiin tusul bn.100 huvi demjij bn.suhbaatariin geh met tsoliig bahgui bolgochihvol ungursun ue bolohoo baichihdag yum gej yu baisan yum be.Ali yum shinechlegdej,saijirch,uurchlugduhiig ter geh yum..mash zuitei sanal bn
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • ht ht ht (122.254.127.34)
    зөв ш дээ байхгүй болсон нийгмийн шагналыг байгаа нийгэм нь өвлүүлэн өгөх нь утгаггүй зүйл. хөдөмөрийн баатар алтан гадас гавяат гэх мэтийг болих хэрэгтэй төрийн ганц одон л байхад барж хэдэн хшн авсан ч яадаг юм
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    5 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    25 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    41 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    46 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    57 мин
  • Love & Nature-д Бритточууд 30 хувь хөнгөлөлттэй
    1 цаг 1 мин
  • Эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ
    1 цаг 11 мин
  • Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгдсэн бэлтгэл хийнэ
    1 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний 8648 тохиолдол бүртгэгдэжээ
    1 цаг 35 мин
  • POETRY: Цогцос хоёр зүрх минь цохихын тоогоор ярилцана
    1 цаг 41 мин
  • Залуу бөхчүүд болон хүүхдийн барилдаан болно
    2 цаг 7 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    2 цаг 19 мин
  • Эх орныхоо үзэсгэлэнг мэдрэхээр хаашаа аялах вэ?
    2 цаг 26 мин
  • Б.Чойжилсүрэн: Үнэнийг хэлэхэд муур, хулгана болсон тоглоом явсаар байгаа
    2 цаг 29 мин
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглах илрүүлэх ажлын туршилттай танилцлаа
    3 цаг 7 мин
  • Маргааш бидэнд дуу хоолойгоо хүргэх Тэ Яны ОНЦЛОХ таван дуу
    3 цаг 10 мин
  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой хээрийн түймэр гарчээ
    3 цаг 32 мин
  • Х.Нямбаатар: Иргэдийн санал хүсэлт, шүүмжийг хүлээж авдаг, шийддэг байх хэрэгтэй
    3 цаг 43 мин
  • УИХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 44 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    4 цаг 19 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 37 байршилд хямдралтай үнээр борлуулагдана
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 37 байршилд хямдралтай үнээр борлуулагдана
  • Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК