Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай тухай гэрээ (ЦЗҮДГ)-н
ий хэрэгжилтийг хэлэлцэх бага хуралд бэлтгэх хорооны ажлын хүрээнд Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломж, нөхцлийг хэлэлцэх албан бус чуулга уулзалт Нью Йорк хотноо НҮБ-ын Төв байранд болов.
Чуулга уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх Зэвсэг хураахад дөхөм үзүүлэх зөвлөлийн зөвлөмж болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож үг хэлэхдээ цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг албан бусаар ярилцаж эхлэхийг санал болгосны дагуу зохион байгуулсан бөгөөд түүнд хорооны хуралд оролцогчдоос гадна бүс нутгийн судалгааны болон төрийн бус байгууллагууд, цөмийн зэвсэгтэй орнуудын төлөөлөгчид ажиглагчаар оролцон бүс нутагт ийм бүс байгуулах нөхцөл, боломжийн талаар ярилцсан байна.
Хурлыг зохион байгуулагчид хамтарсан мэдэгдэл гаргаж Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломжийн талаар албан бусаар ярилцаж эхэлсэнийг олзуурхан сайшааж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.