УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр өдөржин хуралдсан учир хэвлэлийнхэнд мэдээлэл өгч чадаагүй. Тэгвэл тус бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийнхээ талаар өнөөдөр 11.30 цагт мэдээлэл өгөхөөр болжээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын мэдээлэл, Хяналтын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж байгаа юм байна. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм.
Т.Энхэлээ
























































