Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2014-5-06
0
ЖИРГЭХ

    BSN_07026Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн асуудал энд яригдаж байгаа. Иргэдийн 25 хувь нь яагаад, юунаас болоод газраа чөлөөлөхгүй байна вэ гэдгийг ярих хэрэгтэй. Өнөөдөр нэг хашаанд гурван айл амьдарч байгаа тохиолдол бишгүй бий. Иймээс нийтийн эрх ашгийг бус өөрийн эрх ашгийг хамгаалж газраа чөлөөлж өгөхгүй байгаа асуудлыг бид ярих ёстой. Газрыг нь шууд албадан аваад төрийн хязгаарлалтуудыг хийгээд явбал тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөнө гэлээ .

Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа хариултдаа, хуулийн төсөл цоо шинэ биш. Нийслэлээс 2013 онд гаргасан журмаар тухайн байршилд байгаа нийт хүн амын 75 хувь нь зөршөөрсөн тохиолдолд уг газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэж журамласан. Төсөл 21 байршил дээр амжилттай хэрэгжээд явж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад Олон улсын байгуулага “ЖАЙКА”-тай хамтарч таван удаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтлэг эрх ашиг, эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдийн 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн газрыг дахин төлөвлөлтөд оруулж болох юм гэсэн үндэслэлийг хуулийн төсөлд оруулсан . Хуулийн төслийн хязгаарлалтын 7 дугаар бүлэгт шууд хязгаарлалт өгч байгаа юм биш. 20 хоногийн дотор иргэдтэй тохиролцоонд хүрэх, мөн үнэлгээний зүйлүүдийг тодорхой тусгаж өгсөн. Үүнтэй уялдаад Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаагийн зэрэгцээ Газрын тухай таван багц хуулийн төсөлд зохицуулалтын талаар нарийн тусгаж байна.Үүнд МАН-ын бүлгээс тодорхой саналаа ирүүлээгүй байгаа. Иймээс хуулиудын харилцан уялдааг хооронд нь харьцуулж үзэж санал дүгнэлтээ өгвөл сайн байна.

Өнөөгийн нөхцөл байдал хүнд. Нэг айлын хашаанд гурав дөрвөн айл буусан тохиолдол амьдрал дээр байдаг. Уг хашаа хэний нэр дээр байдаг вэ гэдгийг тодорхойлж албан ёсны өмчлөгчтэй ярилцаж байж асуудлыг шийднэ. Мөн гурван талт гэрээ хийхээр хуулийн төсөлд тусгасан. Газрын үнэ хөлсний асуудлыг ярихад ярвигтай. Улаанбаатар хотын газрыг байршлаас нь хамааруулан бүсчилж эрх бүхий байгууллагаас тодорхой тариф тогтоосон байдаг. Газрын үнийг харилцан тохиролцож шийднэ гэвэл үнэ хөөрөгдөлт маш их байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа гэв. Ингээд асуулт хариулт дууссаны дараа хуулийн төслийн 26 дугаар зүйлийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ.

Үүний дараа Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн судалгааны дүнг хэлэлцлээ. Танилцуулгыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан танилцуулав. Судлгааг хийхдээ Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд хамаардаг этгээдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системийн мэдээлэлд үндэслэж, Төрийн өмчийн хорооноос холбогдох баримт материалуудыг гаргуулан авсны үндсэн дээр хийсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, АТГ Улсын Их Хурлын харьяа байгууллага. Хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн судалгаа гаргасан байна. Дунджаар Төрийн нарийн бичгийн дарга нар, захиргааны удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс ойролцоогоор 2-3 компанид, хамгийн дээд талдаа 5 компанийн ТУЗ-д гишүүнээр ажилладаг юм байна гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Авлигатай тэмцэх, утаатай тэмцэх ажил бол ганц байгууллагын хийдэг ажил биш. Авлигатай тэмцэх чиг үүргийг ганцхан АТГ биш бүх төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн байгууллагууд, салбарын яамдууд хүлээж байгаа. АТГ-ын санал санаачилга, хүсэлтийг хангаж ажиллахгүй байгаа байгууллагууд байвал мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр Байнгын хорооноос Засгийн газарт болон холбогдох байгууллагуудад нь чиглэл өгч болно. Судалгаар шийдэх асуудлуудыг тодорхой оновчтой харсан байна. Иймд Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, энэхүү судалгаа, мэдээллийг ирүүлэх нь АТГ-ын хүлээсэн нэг гол үүрэг. Хараат бус гэдгээр төрийн албан хаагч биш хүмүүс аваад, тэр хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ороод ирчихсэн байна. Түүнийг нь Төрийн өмчийн хороо томилж байгаа нь буруу. Иймд нэн даруй ашиг сонирхлын хуулийг зөрчөөгүй томилгоо хийх үүргийг Засгийн газарт өгөх хэрэгтэй. Тийм сонирхолтой хүмүүсийг төрийн өмчийн зүгээс ч хувийн зүгээс ч оруулж болохгүй. Мөн намын гишүүн төрийн албан хаагч байдаг бол тэр хүн нам, төр хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй. Энэ асуудлыг 2004 оны хуулиар хориглосон. ТУЗ-д төрийн төлөөлөл болж намын гишүүн байх боломжгүй. Төрийн төлөөлөлдөө тийм хориг тавьж байгаа бол хараат бусдаа мөн адилхан хоригоо тавих хэрэгтэй. Энэ асуудал дээр хууль өөрчлөх шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороо хууль санаачилья. Хууль зөрчсөн зүйлээ нэн даруй өөрчлөх бичгийг нэн даруй явуулах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Хуралдаанаар судалгааны дүнг хэлэлцээд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр болов.

Түүнчлэн хуралдаанд Тээвэр хөгжлийн банкны болон Инфрастракчер ХХК-ний ирүүлсэн албан тоотыг танилцуулав. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Их Хуралд хандаж өргөдөл ирүүлсэн гэдэг үндэслэлээр Өргөдлийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэв.

Мөн хуралдаанаар Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    5 цаг 17 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    9 цаг 0 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    9 цаг 24 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    9 цаг 45 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    9 цаг 49 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    10 цаг 12 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    11 цаг 7 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    11 цаг 53 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    11 цаг 56 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    13 цаг 2 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 10 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    13 цаг 40 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    15 цаг 17 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    15 цаг 31 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    15 цаг 47 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 52 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    16 цаг 50 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    19 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК