Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн
байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор
санал хураалгалаа. Тухайлбал, дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар “Бага дунд орлоготой иргэдийн Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг хөнгөлөх” гэсэн санал гаргасаныг дэмжсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын гаргасан төсвийн зардлыг 30 хүртэл хувиар бууруулах тухай санал гаргасан нь мөн дэмжигдсэнгүй. Сангийн сайдын тайлбараар 2014 оны төсвийн тодотголд эл асуудлыг суулгасан юм байна. Ингэхдээ тэвчиж болох зардлыг 10-30 хувиар хорогдуулахаар тусгасан аж. Гэхдээ Ц.Оюунбаатар гишүүний гаргасан "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох" гэсэн горимын санал дэмжигдсэн юм. Ийнхүү Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (3)