Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд Ерөнхий сайд болж, “Женко” Х.Баттулга Шадар сайд болох төлөвлөгөө нурлаа

2014-5-07
0
ЖИРГЭХ

    asd-1_500x5001“Женко” Х.Баттулга, З.Энхболд нарын хамтарсан тоглолт дахин бүтэлгүйтэв. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг танхимтай нь огцруулж, АН-ын даргын сэнтийг өөрсдийн болгох төлөвлөгөө нь ийнхүү нурлаа. АН дахь “Анти Алтангадас” бүлэглэлийн зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслөөр бамбай хийж шинэчлэлийн Засгийн газрын түүхэнд цэг тавих гэсэн энэ оролдлого тэдний хувьд анхны дайралт биш юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө тухайн үеийн сөрөг хүчинд засаглалын эрх мэдлээ тогтоох гэсэн бүлэглэлүүдийн ашиг сонирхол дээд цэгтээ хүрснээс энэ бүхэн эхтэй. Тиймээс улс төрийн тавцнаа яг одоо эрчээ авсан үзэгдлүүдийн талаар дурдахаас өмнө “Женко” Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй хүмүүс Н.Алтанхуягийг АН-ын даргаас унагаж, улс төрд ганцаардуулах, бүр хүчгүйдүүлэх тактикийг хэрхэн хэрэглэж байсныг өгүүлье.

“Улс төрийн нам бол үзэл бодол, үйл хэргээрээ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл” гэдэг. Үндсэн хуульд энэ тухай тодорхой заасан нь ч бий. Харин АН бол өөрийн гэсэн онцлогтой нам. Товчхондоо, дотроо маш олон фракцитай. Одоогоос 14 жилийн өмнө улс төрийн таван нам нэгдэж, эрх баригч хүчний түүх эхэлж байсан юм. Тэр цагаас хойш УИХ-ын 2004, 2008 оны сонгуульд хэдийгээр олонхи болж чадаагүй ч тухайн үеийн МАХН-тай их эвслийн, үндэсний эв нэгдлийн болон хамтарсан Засгийн газрыг байгуулж байсан удаатай. Бүр тодруулбал, экс эрх баригч хүчний тэргүүн асан С.Баяр УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа АН-ынханд хамтарсан Засгийн газар байгуулах тухай санал тавьж байв. Бүр түүнийгээ “Стандарт бус” хэмээн тодотгосон нь ч бий. Харин Ц.Элбэгдоржийн дараа АН-ын дарга болсон Н.Алтанхуяг “Үг хэл, үйл хөдлөлөөрөө өрсөлдөн тэмцэлдэж байснаас үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьж эрх баригчидтай хамтран ажиллах нь зөв” хэмээн үзсэн учраас С.Баярын саналыг хүлээн авсан. Ингээд С.Баяр ялсан намын дарга учраас Ерөнхий сайдаар улиран ажиллаж, Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болсон билээ. Тэр ч атугай “Женко” Х.Баттулга тэргүүтэй эрхмүүдийг МАХН-тай хамтарч бүрдүүлсэн танхимын сайдаар ажиллуулж байв. Гэвч АН дахь “Анти Алтангадас” бүлэглэлийнхэн Н.Алтанхуяг тийш нумаа татацгаах нь тэр. Хамгийн сонирхолтой нь намын даргатайгаа хамт хамтарсан Засгийн газарт Зам,

2010 оны өвлийн нэгэн үдэш. Хотын төвийн нэгэн зоогийн газарт “Женко” Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй нөхөд сэм болзов. Энэ үеэр тэд “Ерөөсөө Н.Алтанхуягийг “Алтангадас”-тай нь хамт унагая. Намын даргын суудлыг нь өөрсдөө авъя. Ингэхийн тулд эхлээд түүнд хамтарсан Засгийн газраас гарах шаардлага тавья” хэмээн тохиролцож, АН-ын дарга Н.Алтанхуягаас эрх мэдлийг нь булаан авах зорилго бүхий Ардчилсан хүчний холбоог байгууллаа. Улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо тэд ийнхүү “Ардчилсан” гэх үгээр халхавчилсан хэрэг. Харин тэдний байгуулсан холбоонд МоАХ, соцдекүүд, “Зүүн хойд Ази”-ийнхан, МҮДН-ынхан, мөн Элбэгээгийн фракцийнхан багтав. З.Энхболдыг Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр сонгож, С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг дэд ерөнхийлөгчийн суудалд заллаа. Ажил хэрэгч, АН-ыг шинэчлэх эрмэлзэлтэй байгаа мэт дүр эсгэж тэд Ардчилсан хүчний холбооны анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан ч удаатай. Гэвч “Женко” Х.Баттулгад Н.Алтанхуягийн эрх мэдлийг булаах хүсэл байсан ч хамтарсан Засгийн газар дахь сайдын суудалдаа хоргодож, Ардчилсан хүчний холбооныхонтой хөшигний цаана уулзахаас хэтрэхгүй байсан тал бий. Харин улс төрд “С.Баяр, С.Батболд нарын танхимд байгаа АН-ын нөхдөөс Х.Баттулга л Засгийн газраас, улмаар эрх баригч хүчний “Халаасны өрөө”-нөөс гарахыг тунхаглаж байна” хэмээн хэвлэлүүдээр өөрийгөө магтуулахаа мартсангүй. Яг одоо “Н.Алтанхуягийн танхимын сайд нараас “Давхар дээл”-ээ тайлахын төлөө санал өгсөн цор ганц сайд” гэж өргөмжлүүлж байгаа шигээ! Гэхдээ энэ бүхэн Х.Баттулга хэмээх социализмын үеийн материал техникийн баазуудад эзэн суусан олигархийн хувьд түүх болж үлдсэн. Олигархийн замналаа улстөрчийн “баг”-аар сольсон түүний шунал Монголын төрд халгаатай хэвээр байна. Учир нь З.Энхболд тэргүүтэй хүмүүстэй хамтран байгуулсан Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагаа Н.Алтанхуяг УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө С.Батболдын танхимаас намынхантайгаа гарч, сонгуульд АН-ыг удирдан оролцож, ялсан намын даргын хувьд Ерөнхий сайд болсноор бараг дуусгавар болсон билээ. Шинэчлэлийн Засгийн газрын танхимд Ардчилсан хүчний холбоог байгуулж, Н.Алтанхуягийн эсрэг явсан Х.Баттулга, Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар сайдаар заларсныг дурдахад илүүдэхгүй биз. Харин тус холбооны ерөнхийлөгч З.Энхболд УИХ-ын дарга!

“З.Энхболд Ерөнхий сайд болно...”. Ийм утгатай мэдээлэл УИХ-ын 2012 оны сонгуульд АН ялсны маргааш зарим хэвлэлд гарсан. Гэвч энэ таамаг бодит байдалтай зөрсөн нь өнгөрсөн үйл явцаас тодорхой харагдана. Гэхдээ З.Энхболд яагаад Ерөнхий сайд болоогүй вэ. Үүний хариулт тун товчхон. Аль ч намын дүрэмд “Сонгуульд нам ялбал намын дарга Ерөнхий сайд болно” гэж заасан байдаг. Тиймээс энэ дүрмийн дагуу Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, З.Энхболд УИХ-ын дарга болсон билээ. Монгол төрийн гурван өндөрлөг гэдэг талаас нь дүгнэвэл, тэд хоёр өндөрлөгт нь ийнхүү гарсан хэрэг. Эрэмбээр нь яривал З.Энхболд Монгол төрийн хоёр дахь хүн, харин Н.Алтанхуяг гурав дахь нь. Учир нь УИХ Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд “виз” олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх бүхий субъект. Харин Засгийн газар гүйцэтгэх засаглалын эрх, үүрэг бүхий институци. Эл байдлаас харвал, З.Энхболд хүссэн эрх мэдэлдээ хүрсэн мэт. Олон нийт ч, улстөрчид ч өнгөрсөн хоёр жил шахам хугацаанд ийм л гаргалгааг хийж байсан. Гэтэл тийм биш байж. З.Энхболд УИХ-ын дарга биш, Ерөнхий сайд болох амбицтай аж. Тэр тусмаа эрх баригч хүчин болох АН-ын дарга болох хүсэлтэй явсан юм байна. Түүний энэ хүсэл, шунал УИХ-аар “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр бүр ч хурцаар илэрлээ. Тиймээс хэвлэлүүдэд “Н.Алтанхуягийн Засгийн газар огцорвол З.Энхболд Ерөнхий сайд болно” гэх мэдээг дахиад л “шууруулах” нь тэр. Яагаад тэр вэ? Үүний хариулт тун тодорхой. Монгол Улсын Засгийн газарт төсөв захиран зарцуулах эрх мэдэл бий. Хэдэн зуун тэрбум төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлуудыг салбар, салбарт хэрэгжүүлдэг. Нэг ёсондоо, З.Энхболдод УИХ-ын 76 гишүүний хэл ам, хэрүүлийг зохицуулснаас хэдэн тэрбумыг захиран зарцуулах эрх мэдэл бүхий гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах эдийн засгийн ашиг сонирхол байгаа бололтой. Тиймээс тэрбээр Н.Алтанхуягт үргэлж атаархаж, албан тушаалд нь санаархаж, энд, тэнд ил, далд хор найруулж явдаг “Женко” Х.Баттулгыг дахин хань татав. Өмнөх “жүжиг”-ээ үргэлжлүүлж, Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах төлөвлөгөөгөө “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслөөр далимдуулан хэрэгжүүлэхийг оролдлоо. Бүр дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах “зураг”-аа зурж, “З.Энхболд гэдэг Ерөнхий сайд, “Женко” Х.Баттулга гэдэг Шадар сайдтай байна” хэмээн ярилцаж тохирсон нь улстөрчдийн сонорыг хэдийнэ мялаажээ. Гэвч тэд дахиад л хоосон хана мөргөв. Хүний, өөрийн намынхантай хүч хавсран Н.Алтанхуягийн танхимынхны “Давхар дээл”-ийг яг одоо тайлуулъя” гэж УИХ-ын чуулган дээр товчлуур дарсан ч хуулийн төсөл бүхэлдээ уначихлаа. Харин З.Энхболд “Монголын парламентын түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлэгт орсон хуулийн төсөл уналаа” хэмээн шазуур зуусаар үлдэв. Ичсэн нэрэндээ “Женко” Х.Баттулга нь “Давхар дээл”-ээ тайлдаг баатар болохоор огцрох хүсэлтээ гаргачихаад байна. Эрх мэдэл, албан тушаалын төлөөх хүсэл, шунал хэзээ ч ханадаггүйн жишээ энэ бололтой. Тэр тусмаа З.Энхболд, “Женко” Х.Баттулга хоёрын тухайд! 
Эх сурвалж: http://www.info.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • зочин (103.26.194.24)
    АН-д Алтанхуяг шиг дарга дахиж төрөхгүй дээ. мурийцах хүн байна уу?
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • ee (210.238.16.8)
    shine zasgiig jenko terguulj baterdene kyokshuzan sumiabazar er n buhchuudiig bolgoooo hahaha mongolooo alii ingej
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (103.26.194.19)
    Наад Баттулгаа сургуульд явж гайгүй дүнтэй төгсөөд ирвэл харж үзэж болох юм гэдгийг нь түүнп шууд хэлээч
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.91.159)
    xen ch bsan altanxuyagaas deer ene zadgai tsagaan noxor mongoloor mini saixan togloj bna daa.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.20.163)
    ТОЛГОЙ БОЛОВСРОЛ МУУТАЙ АРЧААГҮЙ СЭТГҮҮЛЧИДЭЭ ГЭЖ. ӨӨРСДИЙНХӨӨ ТОЛГОЙНЫХОО ХЭМЖЭЭГЭЭР ЮМ БИЧИХ ЮМ АА. ЭНЭ ЗАСАГ ОГЦОРВОЛ БИДНЫ АМЬДРАЛ Л МУУДНА Л ДАА УГ НЬ. АЛТАНХУЯГ БОЛ 1 ИХ САЙН Е.САЙД БИШ. ГЭХДЭЭ ОГЦРООД ДЭЭРДЭНЭ ГЭХЭД ИТГЭХГҮЙ БАЙНА
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.11)
    Энхболд Баттулга 2 ч яахав шуналтай муу хүмүүс гэж бодоё. харин алтанхуягтангууд хуулийг уландаа гишгэж ардчилалыг мөхөөж байгаа улсуудыг яахав. хичнээн алтаар бичивч хамгиййн муу ерөнхий сайдаар түүхэнд бичигдэх болно доо. түүх сайн мууг нь ялгаад гаргана даа.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • hehe (202.5.203.227)
    battulga yneheer chadvar dutsan bh l daa boh hyn shyy dee nohod mini
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Zochin (125.35.87.18)
    hen negnii zahialga
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Үнэн (103.26.194.6)
    З.Энхболд, Х.Баттулга нар Ерөнхий сайд хийхэд арай жулдана. Тэд бол Путины заавараар хөдөлдөг утсан хүүхэлдэйнүүд. Одоо монголыг Украйн шиг болгох нь дутаж л дээ.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Гэцүүхэн улсдаа (103.26.194.13)
    Бас нэг 2 атигар засагруу зүтгэх нь зүгээр нэг сайхан монгол эр АН- дуусчихсан юм уу. Жижиг хүмүүс маш хар хортой байдаг гэдэг үнэн юм. Хамгийн жижиг нь хамгийн их хортой байх нь бэлтрэг Энхболд. Том эрчүүд амар юм. Толстяк добряк гэж оросууд ярьдагдаа. За энэ ч яахав. Женкогоор , жижиг биетэй том санаатай орчин цагийн Жамуха З нараар засгийн эрх бариулчхаад юу бодож суух уу. Тээр дээр нэг нь ТӨХ дарга байхдаа өмч хувьчлалын үеээр оросуудын амьдарч байсан орос сууцыг бүхлээр нь, геологийн төв лабориторитай шаачихаж байсан хүнд засаг атгуулж болох уу, төрийн маш том өмчүүд махимпекс, талх чихэр, Баянголыг өөрийнх нь орлогын мөнгөөр хусчихсан МоАХ-ын партизануудыг 17 чингэлэг спиртэнд живүүлж алсан энэ нөхөрт найдаж болох уу. 90 онд бид жагсаж цуглаж үүр хороо, хөдөлгөөн байгуулж, орон нутагт салбар байгуулж ажлаа хаячихаад муу нэр зүүж явахад хар амиа хичээгээд тарваганы арьсан малгай хульх ***** магнитофон, электорон бараа нугалан зарж хүн шулж яваад бид хаа ч үгүй байхад энэ пяздаа сайд болчихсон цохиж явах юм. Нөгөө манай Элбэгээгийн хуцаад байсан шудрага ёс нь энэ үү. Би л гэхэд 2 дээд сургууль төгссөн дотор цолтой инженер. Гэтэд АТГ цагдаад дээрэлхүүлээд юм ч хийж чадахаа болилоо. Ёстой урам алга. Ийм замын ханиудыг явуулсан хамаагүй дээр дээ хүмүүсээ. Магтаад байгаанууд нь МАН-хан байлгүй дээ.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (58.150.2.219)
    AJILAA UGUU ODOO BOLNO CHI UNHEER CHADAHGUI YUM BNA
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (58.150.2.219)
    ene Alyanhuyag ajilaa uhuh heregtei unheer ajilaj chadahgui bna shdee.Mongolig buun urund unagchihaad bas yun sonin yum bichuuleed tolgoi ugaagaad bna ODOO AJILAA UTER UG ZA
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Одхүрээ (202.180.220.35)
    яг үнэн ЗОРИГ, Улс төр судлалын хүрээлэнгийн захирал Ганбат дуугардаггүй ээ,Дэлгэрмаа Сингапур,,,,
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Цэцэн (202.180.220.35)
    Санжаасүрэнгийн Зориг байсан ч болоосой
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.32.185)
    энэ зөв хувилбар. яаж ч байсан алтанхуяг монголын түүхэн дэх хамгийн тэнэг салбадай.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Харин энэ чинь зөв хувилбар байна. Алтанхуягаас Энхболд нь хамаагүй дээр шүү
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.29.17)
    Дэмжиж болох хувилбар байна. Алтанхуягаас дээр ажиллах байх гэж найдаж байна.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.72.245.42)
    НЭГ ГОЛЫН 2 ДУГУЙ
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    ene unen baihaa. ih hurliin darga hiij baigaa uhaantai baij, davhar deelgui battulga gesen yum yariad maanagtaad suuj baisan. ene ardchilaliinhan ingej baigaad songuulias archigdah vii dee. ug ni ene tor zasag ni jaahan togtvortoi baival zugeersen. sayanii uil yavdal uls eh oron ednii huvid yu ch bish gedeg ni haragdaj baina. tiim l sain eh oronch yum bol ehneesee said hiihgui, nam ni olon saidiin oron too bii bolgohgui yaasan yum. odoo ed nar dandaa yalah yum shig setgeed balarnaa
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (202.21.113.138)
    АН одоо анх нэгдсэн 5 хэсгээрээ /фракцаараа/ салах хэрэгтэй тэгэж байж цэвэршинэ
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.127.168.137)
    humuus l battulga jenco g magtaad baidagaas ulsad ju ch hilgui ulsiin baahan jumand ezen suusan mah kombinat bayangol hotel talh chiher geed l ehlene ulsiin jum hezeed ulsiinh bdag shuu dee hun bur l bodoj bgaa sh de
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.111.2)
    ingej tulburtei yum bichihee bolichihooch chamd naad mungu chin hool bolohgui sh dee
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.111.2)
    ene neeree shaaj ogch bnaa
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • saka (202.179.20.138)
    hajuud in bsan yum shig l bichsen bna kkkkk togloom blgui dee
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    5 цаг 17 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    9 цаг 0 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    9 цаг 23 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    9 цаг 45 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    9 цаг 49 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    10 цаг 11 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    11 цаг 6 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    11 цаг 52 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    11 цаг 55 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    13 цаг 2 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 9 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    13 цаг 39 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    15 цаг 16 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    15 цаг 30 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    15 цаг 46 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 51 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    16 цаг 50 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    19 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК