
Энэ удаагийн “Оюутны хавар-2014” наадамд давхардсан тоогоор 500 гаруй оюутан залуус оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин багийн дүнгээр 1 дүгээр байрыг Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургууль, 2 дугаар байрыг Эрхүүгийн Техникийн улсын их сургууль, 3 дугаар байрыг Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн оюутнууд тус тус эзлэв.
“Оюутны хавар” наадмын хаалтын үйл ажиллагаа, мөн 2014 онд Эрхүүгийн их, дээд сургуулиудыг төгсөж буй нийт 102 оюутны төгсөлтийн баяр 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрхүүгийн Техникийн улсын их сургуулийн хурлын зааланд болов. Ерөнхий консул Б.Болд хаалтын ажиллагааг нээж, нийт төгсөж байгаа оюутнуудад хандан үг хэлж, сурлагаараа бусдыгаа манлайлан төгсөж буй оюутнуудад ЕКГ-ын зүгээс Өргөмжлөл олгож, баяр хүргэв.