
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. АН-ын бүлгээс таван өдрийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаатай холбогдуулж хэлэх санал бий эсэх талаар УИХ-ын дарга З.Энхболд лавлахад тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат санал хэлсэнгүй. Ингээд УИХ-ын дэгийн тухай хуулийн 21-т заасны дагуу чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Өмнө Х.Тэмүүжин сайдын асуудлыг хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцсэн бөгөөд хууль хяналтын байгууллагын удирдлагууд нууцад хамаарч болох асуудлаар тайлбар өгсөн. Өнөөдрийн чуулганаар ч мөн энэ асуудал дахин хөндөгдөж болзошгүй гэж үзэн ийнхүү хаалттай хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (3)