
“Дэлхийн ур чадвар” Олон улсын байгууллага /World Skills International/ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Тус байгууллага нь “Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд эл тэмцээн нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг олимпийн наадмаас дутахааргүй нэр хүнд, өрсөлдөөнтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг байна.
Дэлхийн ур чадварын 42 дахь удаагийн тэмцээн 2013 онд ХБНГУ-ын Лейпциг хотноо зохион байгуулагдаж, 60 гаруй орны орны 1000 гаруй өрсөлдөгчид, 3000 мэргэжилтнүүд оролцож, 200 мянган зочид төлөөлөгчид үзэж сонирхжээ. Монгол Улс тус байгуулагын гишүүн болсноор 2015 онд Бразил улсад болох 43 дахь удаагийн тэмцээн болон эл байгууллагын хүрээнд зохиогдож буй бусад арга хэмжээнд оролцох боломж бүрдэж байгаа юм.