
Арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон энэ чиглэлээрх хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг италийн бизнес эрхлэгчдэд өгч, танилцуулга хийв.
Уулзалтад “Expo 2015”, “Fiera di Milano”, Беннет, Ронкато зэрэг италийн томоохон байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож, Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Бизнесийн дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэл хийж италийн бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг хүсэв.