
Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Тэрээр үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж, 1540 тоот тогтоолын дагуу хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх талаар Засгийн газар тодорхой ажил хэрэгжүүлээд байгааг танилцуулав. Тухайлбал, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаарх олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон, үндэсний холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөж эхлээд байгаа, хил гааль, хүчний байгууллагын чадавхийг бэхжүүлэх, уялдааг сайжруулах зэргээр дотоод хяналтын тогтоолцоог боловсронгуй болгон ажиллаж байгааг Баййнгын төлөөлөгч о.Оч онцлов.
Монгол Улс 1540 тоот тогтоолын 4 дүгээр заалтын дагуу үндэсний илтгэлээ анх 2005 онд, нэмэлт мэдээлэл бүхий 2 дахь илтгэлээ 2014 оны 4 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тус тус тайлагнаад байгааг Байнгын төлөөлөгч дурдаж, уг хуралдаанаас баталсан Аюулгүйн Зөөвлөлийн Даргын мэдэгдэлийг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэв.