Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэлж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлаар үргэлжлүүлэн хуралдаж байна. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, тодруулга авсан. Одоо чуулганы хуралдаанаар гишүүдийн асуулт, хариулт үргэлжлэх юм. Чуулганы хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хууль, цагдаагийн байгууллагын төлөөллүүд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байна.40 гишүүн асуулт асуухаар нэрээ өгсөн бөгөөд тэдний 10 нь ч асуултаа асууж дуусаагүй байгаа аж. Тэгэхээр өнөөдрийн чуулганы хуралдаан орой болтол үргэлжлэх төлөвтэй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Х.Тэмүүжинтэй холбоотой олон асуудлыг судалж мэдэх шаардлагатай байна. Ганц өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд өнгөрч болохгүй" гэв.
Мөн УИХ-ын Ж.Батзандан " Ер нь бол би Хууль зүйн сайдыг явуулах бодолгүй байна. Гэхдээ эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Учир нь энэ хэрэгтэй холбоотой судлах зүйл их байна. Залуу хүнийг алдахад нь түлхэж болохгүй байх гэж бодож байна" гэлээ.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (1)