
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билэгт нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Мөн цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцын талаар ноцтой мэдээлэл хийсэн тул энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзсэн байна.
Мөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлууд дээр холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгасан байна. Уг асуудлаар өмнөх долоо хоногт Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан юм.
Одоо чуулганы хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)