
Чуулганы хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөөгөөг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийг Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн билээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө нь 23 заалттай юм. Уг төлөвлөгөөг энэ сараас хэрэгжүүлж эхлэх бөгөөд ирэх наймдугаар сарын сүүлээр хугацаа нь дуусна. Тухайн үед тус төлөвлөөний үр дүн гарах юм. Уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг гишүүдийн 70,2 хувийн саналаар баталснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.
Т.Энхэлээ