
УИХ-ын хаврын ээлжит чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан 9.40 цагт 56.6 хувийн ирцтэй эхэлж, нийт долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй байгаагаас үүдэн олон асуудал хойш тавигддаг байсан төдийгүй спикер нь гишүүдээ дуудсаар чуулганы хуралдаан завсарлах цаг болдог үзэгдэл аль ч парламентын үед байдаг байсан. Гишүүд нь ажилдаа ирдэггүйн зовлонг УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээцжанцан нар сайн мэднэ. Харин сүүлийн үед гишүүд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцдог болоод байгаа төдийгүй хамгийн идэвхтэй гишүүдээр Засгийн газрын гишүүд байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд идэвхитэй оролцож, аливаа асуудлыг шийдэх, санал хураалтад суудал эзгүй гишүүний өмнөөс кноп дардаг асуудлыг халаад байгаа аж.
Сэтгэгдэл (1)