
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны талд 12.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар мод тарих юм байна.