
Маргааш УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ. УИХ дахь дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд 10.00 цагт эхлэх бол Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд болно. Харин энэ цагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох аж.
Энэ долоо хоногт МАН-ын бүлэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар нухацтай хэлэлцэнэ гэж байгаа юм.
Т.Энхэлээ