зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуягийн баг Монголын хөгжүүлэх бодлоготой юу? “идэх” зорилготой юу?

2014-5-12
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатнууд, дэргэд нь ажиллаж байгаа хүмүүс гэнэт баяждаг гэсэн домог түгэв.
    Сүүлийн үеийн залууст Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатан болох эсвэл түүний багт ажиллах юмсан гэсэн хүсэл, санааширал бий болов. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатнууд, дэргэд нь ажиллаж байгаа хүмүүс гэнэт баяждаг гэсэн домог түгэв. Үнэхээр ч Н.Алтанхуягийн багийнхан юу хийж байгааг, ямар мэдээлэл хэвлэлээр гарсныг эргэн нэг эргэцүүлж үзье.

дэнзэнЕрөнхий сайдын хүргэн, ЗГХЭГ-ын дарга асан, 17 тэрбумын Г.Дэнзэн 

Монголд Г.Дэнзэн хэмээх залуу ихээхэн “од” болов. Хорь дөнгөж гарсан насандаа ЗГХЭГ-ын дэд дарга болсон юм. Бас “Эрдэнэс Тавантолгой” ХK, “Төрийн банк”-ны ТУЗ-ын гишүүн болж мандсан. Удалгүй “Эрдэнэс Тавантолгой” ХK-ийн 17 тэрбумын тендерийг “Говь повер”, “Говь нүүрс” ч билүү компани авсан юм. Уг компанийн эзэн нь Г.Уянга гэгч байв. Энэ эрхэм бол Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч төдийгүй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин. Өөрөөр хэлбэл нөхрийнхөө ТУЗ-д нь багтдаг төрийн өмчит компаниас эхнэр нь нүүрс авч зарах гэж байгаад баригдсан хэрэг. Ашиг сонирхолын хуулийг ингэж Н.Алтанхуягийн хамаатнууд уландаа гишгэж эхэлсэн юм. Хамгийн харамсалтай нь Н.Алтанхуягтангууд 17 тэрбумын тендерийг авахын тулд Эрдэнэс-Тавантолгойн нүүрсийг олон сар зогсоож, 70 ам.доллараар зарагдаж байсан гэрээг 40 хүртэл унагасан гэгддэг. Тэдний энэ байдалд олон нийт ихээхэн дургүйцэж эцэстээ Ерөнхийлөгчийн шахалтаар Г.Дэнзэн ажлаа өгөөд арилав.

саранзаяаЕрөнхий сайдын төрсөн охин А.Саранзаяа Улаанбаатарын утааг бууруулах мөнгөнд гараа дүрсэн ээлжит дуулиан

Улаанбаатарын утааг бууруулах зорилготой “Цэвэр агаар” сан гэж бий. Түүнийг Н.Алтанхуягийн тун ойрын хүн болох Н.Хүрэлсүх удирдаж байсан юм. Тэрээр АН-ын “Алтангадас” бүлэглэлийн төлөөлөгчдийн нэг. Гэтэл Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилготой мөнгийг АН-ынхан идэж байсан нь илэрч ихээхэн дуулиан дэгдээсэн. Утаанд уушигаа өгч байгаа Улаанбаатарчуудын уур бухимдал дээд цэгтээ хүрсэн. Эцэст нь Н.Хүрэлсүх тэргүүтэй 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ихэнх нь “аав”-ынд сууцгаасан. Тэднийг улсад 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж холбогдох байгууллагууд мэдээлж байсан юм. Сонирхолтой нь “Цэвэр агаар” сангийн нягтлангаар ажиллаж байсан М.Хулангийн төрсөн ах М.Цолмон, өмгөөлөгч Т.Мэндсайхан, Н.Оюунбилэг нар хэвлэлийн бага хурал хийсэн нь бас л дуулиан болж үлджээ. Уг хэвлэлийн бага хурлын үеэр М.Хулангийн ах М.Цолмон маш ноцтой олон зүйлүүдийг ярьсан байдаг нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Тэрээр “Н.Хүрэлсүх АН-аас санал болгосны дагуу “Цэвэр агаар” сангийн даргаар томилогдсон гэж тухайн үеийн Байгаль орчны сайд Л.Гансүх мэдүүлсэн байдаг”, “Д.Цэцгээ Байгаль орчны яамны санхүү удирдлагын хэлтсийн дарга байсан. Миний дүүг анх “Цэвэр агаар” санд ажилд орох санал  тавьсан юм билээ”, “Д.Цэцгээ хууль бус гэрээтэй гүйлгээг хийлгүүлэхээр миний дүүг төрийн сан руу явуулахдаа “Тэнд манай найдвартай хүн байгаа. Олон юм асуулгүй хийгээд өгнө” гэсэн байгаа юм. Хожим нь найдвартай гэх төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн А.Саранзаяа нь ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин гэдэг нь шүүх хуралдаанаар мэдэгдсэн. Гэтэл тэр охин ч шүүх хуралд ирж оролцоогүй”, “Л.Гансүх, Н.Алтанхуяг сайд ингэ тэг гэлээ гэдэг байсан”, “Н.Хүрэлсүх би хэрэгээ хүлээж болохгүй байна. Л.Гансүх, Н.Алтанхуяг сайд миний толгойг хяргах гээд байна гэж манай дүүд хэлсэн” гэх мэт утгатай олон зүйлийг ярьсан юм.

Эндээс дүгнэж үзвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа гэгч “Цэвэр агаар” сангийн хөрөнгөд гараа дүрж төрийн сангийн төлбөр тооцооны хэлтэст ажиллаж байжээ. Хачирхалтай нь А.Саранзаяаг шүүхэд дуудаагүй, мэдүүлэг аваагүй, шүүх хуралд оруулаагүй гэж бусад холбогдогсод нь гомдол мэдүүлсэн байдаг. Яг тэр үед А.Саранзаяа нь жирэмсэн, төрсөн гэдэг шалтгаанаар бүх зүйлээс мултарсан тухай саарал ордныхон ярих аж. Бас АТГ ч Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг энэ хэрэгт нь холбогдуулан шалгахаар болж байгааг эх сурвалжууд мэдээлэв.

Энд нэгэн ноцтой холбоос гарч ирж байгаа нь Л.Гансүх хийгээд Н.Алтанхуяг бас Д.Цэцэгээ. Анхнаасаа “Цэвэр агаар” санг Н.Алтанхуяг чиглэл өгөн удирдаж өөрийн “Алтангадас”-ын хүнээ томилж байж. Хэрэгт холбогдсон   Д.Цэцгээ нь Л.Гансүхийг БОЯ-ны сайд байхад нь Төрийн сангийн даргаар ажиллаж байжээ. Удалгүй Л.Гансүх нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх болон томилогдсон юм.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх төрсөн охиныхоо компаниар дамжуулан төсвөөс 854 сая төгрөг завшивгансүх

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн олон зөвлөх авлигал, тендэрийн асуудалд холбогдож байгаа мэдээлэл тасрахаа болив. Тэдний нэг нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх. Түүнийг “Өдрийн сонин” Монголын хилээр оргон зугтсан гэж мэдээлсэн юм. Уг сонины мэдээлж байгаагаар бол Л.Гансүхэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Л.Гансүх нь Ерөнхий сайдын нүүрс жижиглэн шуудайлж тараан өөрийгөө рекламддаг байсан “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллахдаа төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон иргэнийг хохироосон гэж үзжээ. Учир нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар нэгэн тендер зарлалгүй “Эм Жи Эл Эс Би” компаниар хороодод нүүрс хүргэх ажлыг хийлгэдэг байж. Уг компанийг Л.Гансүхийг төрсөн охин Г.Цэрэнжагзан удирддаг гэнэ. Ингээд л нөгөө ашиг сонирхолын хууль бас л үйлчилсэнгүй. Л.Гансүх охинтойгоо нийлэн нүүрсний үнийг нэмж, “Багануур”-аас төрийн нэрээр хямд авсан нүүрсээ өндөр үнээр худалдаж ашиг олсон гэж хуулийнхан үзсэн хэмээн хэвлэлүүд шуугив. Бас болоогүй ээ “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажилласан хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 854 сая төгрөгийг гаргуулж авсан гэж сонинууд мэдээлэв. Энэ бүх мэдээлэл нь хуулийнхны гарт орсон учраас эрхэм зөвлөх хилийн дээс алхсан байна. Харин Засгийн тэргүүн “Л.Гансүх оргоогүй. Эмчилгээ хийлгэж байгаа” гэж мэдээлсэн юм.

Ерөнхий сайдын хамаатан бас нэг Уянга

уянгаЕрөнхий сайд Н.Алтанхуяг ардын хүүхдэд итгэдэггүй нэгэн бололтой. Учир нь тэрээр хамгийн ойрын хүнээрээ хамаатнуудаа ажиллуулсаар иржээ. Хүргэн Г.Дэнзэн нь туслах бас зөвлөх нь байсан. Бас Уянга гэгч туслахтай байв. Тэр нь бас л хамаатных нь хүүхэд болохыг хэвлэлүүд мэдээлэв. Энэ туслах Уянга бол Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Г.Уянга биш өөр Уянга юм.

Medee.mn ийн мэдээлж байгаагаар бол Ерөнхий сайдын туслах бас хамаатан Уянгын нөхөр нь Р.Отгонтулга бололтой. Р.Отгонтулга нь Ерөнхий сайдын Мэдээллийн технологийн зөвлөлийн гишүүн, Мэдээлэл технологийн зөвлөх гэнэ. Ерөнхий сайдад Уянга ба Г.Дэнзэн гэсэн холбоос бий. Одоо нэмээд Уянга ба Р.Отгонтулга гэсэн шинэ холбоос нэмэгдэн гарч ирэв. Тэдэн дээр АТГ фокусаа тааруулж эхэлсэн шинэ мэдээлэл ирэв.

Ерөнхий сайдын хүргэн бас зөвлөх Р.Отгонтулгын компани тендэргүй 13.3 тэрбумыг авсан уу?оюунтулга

Шинэчлэлийн Засгийн газар мэдээлэл технолги, ухаалаг системд ихээхэн зүйл хийж байгаа гэж ард иргэд ойлгодог. Гэтэл энэ нь том утгаараа ард иргэдийг биш Ерөнхий сайдын хамаатнуудыг тэтгэсэн тэтгээс болсон бололтой. medee.mn-ийн бичиж байгаагаар бол нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэхэд 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгожээ. Энэхүү ажлын гүйцэтгэлийг “Слайд” ХХK хэрэгжүүлэхээр болж. Гэхдээ ямар нэгэн тендерийн шалгаруулалтгүйгээр, төсөл танилцуулгагүй авчээ. Ерөнхий сайдын мэдээлэл технологийн орон тооны бус зөвлөх Р.Отгонтулга “Слайд” компанийн удирдлагад багтдаг аж. Тэрээр бас ТҮЦ машин, замын цагдаа нарын торгодог төхөөрөмжүүдийн нийлүүлэлтэд ч нөлөөлөл үзүүлдэг байсан бололтой. Ийм нэгэн эрхэм мэдээлэл технологийн салбарт тендергүйгээр ялалт байгуулж болдогийг олонд үлгэрлэн үзүүлж эхэлсэн нь ард түмний анхаарлыг татав. Ээлжит  Г.Дэнзэн төрөв.

Г.Дэнзэн Р.Отгонтулга хоёр олон зүйлээр ижилсэв. Хоёулаа Н.Алтанхуягийн хүргэн болов. Хоёулаа Уянга гэсэн эхнэрүүдтэй болов. Хоёулаа багт нь ажиллаж байсан ажиллаж байгаа. Бас хоёулаа тендертэй холбоотой асуудалд холбогдов.  Хувь заяаны замд залуус ижилсэв.

батмөнхЕрөнхий сайдын 50 тэрбумын багцад эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх нь бас гараа шургуулав
 
Өнгөрсөн жил Ерөнхий сайд өөрийн мэдэлд задаргаагүй 50 тэрбум төгрөг авч үлдсэн нь ихээхэн дуулиан болсон. Уг мөнгөний задаргааг олон иргэн шаардсан. Тэдний төлөөл болж иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдын мэдлийн 50 тэрбум төгрөгийн багцаас зарим аймгийн төвүүдэд битүү зах, худалдааны төв барих 9.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил хуулийн дагуу явсан эсэхийг тогтоолгохоор АТГ-т ханджээ. Tsag.mn сайтын мэдээлж байгаагаар бол аймгийн төвүүдэд баригдсан захуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүнээр захиалагчийг төлөөлж ажилласан Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх нь "Ус орчин" ХХК-ийн захиралтай ойр дотно, найз нөхөд атлаа "Ашиг сонирхлын зөрчилгүй" хэмээн ташаа мэдээлэл өгч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан болохыг АТГ нотолжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын багцын мөнгөөр хийх ажлыг зөвлөх нь үнэлгээний хорооны гишүүний давуу байдлаа ашиглан өөрийн найзын аж ахуйн нэгждээ авч өгсөн гэж АТГ үзсэн бололтой. Ингээд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх хэмээх хэн ч үл таних эр олон түмний анхааралд орж иржээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: АТГ ажил хийлгэхгүй байнаалтанхуяг

“Чамайг тойрон эргэлдэнэ” гэж хайрын дуу байдаг шиг идэж уух хүсэлтэй хүмүүс “Алтанхуягийг тойрон эргэлдэнэ” гэдэг хэлц хэллэг бий болов. Харин АТГ энэ бүх асуудалд нилээд нухацтай хандаж байгаа юм. Ард түмэн АТГ-ыг сүүлийн жилүүдэд тун сайн ажиллаж байгаа гэж ярилцах болсон. Тиймээс АТГ-ынхан Ерөнхий сайдын хамаатан, ажлын албаныханыг ч ялгалгүй шалгаж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлэв. АТГ-ын энэ байдал Ерөнхий сайд Н.Алтанхуягт таалагдсангүй. Тиймээс тэрээр “хоёр жил шахуу ажиллахад Монгол Ардын Аам, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна” хэмээх олон нийтэд зарлан гомдоллосон. Хариуд нь АТГ-ын дарга Н.Ганболд “Ерөнхий сайдын байр сууринаас тэгж хэлээгүй байх. Хувийнх нь үзэл бодол байх” гэсэн даруухан хариу өгсөн. Гэтэл удалгүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Би хувь хүний хувьд АТГ ажил хийлгэхгүй байна гэж хэлээгүй. Ерөнхий сайдын хувьд хэлсэн” гэж томорсон юм. Өөрөөр хэлбэл. Ерөнхий сайд АТГ-ын хоорондын зөрчил хаа хүртэл үргэлжлэхийг хэлэх эрт байна. Учир нь Ерөнхий сайдын хамаатан, тойрон хүрээлэгчид идэж уухаа хүслээ дарж чадахгүй бол тун зоримог ажиллах болсон АТГ хазаараа татна гэж байхгүй байх. Тэгээд ч дээр дурдагдсан, хэвлэлүүдэд гарсан мэдээллүүд бол “мөсөн уулын орой” гэж хууль хүчнийхэн хэлсэн сураг гарав.  

Мөн өнгөрсөн тав дахь өдрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн жилийн турш Н.Алтанхуягаар оролдсон, энэ жил зөвлөх рүү орж байна. Уг нь бол нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрч байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож бууруулсан. Энэ чинь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Засгийн газраас хийж байгаа бүх юмыг муухай, эсвэл  Н.Алтанхуягийн хавь ойрынхон иддэг гэдэг хэл аманд оруулж байна. Зөвлөх Батмөнхийг байцаагаад таньдаг компанидаа тендэр олгосон гээд баахан шуугиулсан. Засгийн газар уг нь мөнгө идэхийн тулд биш ард түмнийхээ төлөө л ажиллаад байгаа юм шүү дээ. Авлигатай тэмцэх газартай холбоотой хоёр өгүүлбэр хэлсэн.  Юм л бол “Цагдана хорино” гэж айлгадаг. Цагдаагийн байгууллагад би “Аж ахуйн нэгжийг шалга” гэж хэлээгүй. Гэтэл ийм  ийм схем яваад байна” хэмээн орон даяар бухимдлаа хэлж бас л АТГ-руу ээлжит дайралтаа хийхээ мартсангүй.
 
Н.Алтанхуягийн хамаатан садан, тойрон хүрээлэгчдийн сүлжээ Монголыг туйлдуулж байна

Монголын түүхэнд олон Ерөнхий сайд байсан. Тэд алдаа оноотой ч гэсэн Н.Алтанхуяг шиг ард түмэндээ итгэхгүй хамаатан саднаараа хүрээлүүлж байгаагүй. Харин ард түмнээрээ хүрээлүүлж байлаа. Өмнөх бүх Ерөнхий сайдуудаас хэн нь ч Н.Алтанхуяг шиг хамаатан саднаа дэргэдээ цуглуулж байсангүй. Тийм түүх бичигдсэнгүй. Хүн л юм чинь өмнөх бүх Ерөнхий сайдууд олон хамаатан садангуудтай л байсан биз. Тэглээ гээд тэднийгээ ажилтай болгох гэж Н.Алтанхуяг шиг улайрч байсангүй.

Бас өмнөх бүх Ерөнхий сайдуудын дэргэд ажиллаж байсан хүмүүсээс хэзээ ч ингэж олноороо авлигал, хээл хахуулын хэрэгт холбогдож байсангүй. Бас тийм түүх алга. Идэж уух гэж улайрч явсан гэрч алга. Харин улсаа урагшуулахын төлөө л чармайж бөгтийж явсан мэдээллүүд үлдэж. Гэтэл Н.Алтанхуяг хэмээх энэ Ерөнхий сайдын дэргэд байх хүмүүс дандаа яагаад асуудалд оролцох болов оо гэсэн асуулт урган гарч ирж байна.

Тэгсэн мөртлөө Н.Алтанхуяг өөрийн Засгийн газраа Монголын түүхэнд байгаагүй хамгийн агуу Засгийн газар гэж нэрлүүлж байна? Шилжилтийг хэрэгжүүлсэн Д.Бямбасүрэнгийн, П.Жасрайн, үнийг чөлөөлсөн М.Энхсайханы, газрыг хувьчилж, их өрийг дарсан Н.Энхбаярын, таван төгөлдөршилийг хэрэгжүүлсэн С.Баярын, ард түмнээ хямралаас гаргаж, дэлхийн стандартуудыг оруулж ирсэн С.Батболдын Засгийн газар Н.Алтанхуягийнхаас дор байна гэж байх уу?

Энэ чигэрэээ байвал Н.Алтанхуяг хамаатан садан, тойрон хүрээлэгчидтэйгээ нийлэн Монголыг хямрал, сүйрлийн ангал руу хөтөлсөөр л байх нь.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (91)

  • zochin (202.131.248.42)
    altanhuyag, a. gansuh 2 ungursun ond 1800km zam barilaa gej ih shoudsan. harin nuguu 1 jiliin dotor barisan zam ni bugd odoo evderch ehelsen. dor.ogoviin hamriin hiidiin zamiig a. gansuhiin company barisan. odoo avah yumgui bson bna. chingis bondiin mungu ch baihgui, zam ch baihgui bolloo.
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • elbegee altanhuyg luivarchidiin hiisen uildel (202.179.11.34)
    unheer balai idej handaggui zavaan avilgachid
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • altanhuygiin shigshee bagiig zailuuly (202.179.11.34)
    elbegdorj altan huyg gej idej uuh hor nairuulah arga ni guitsegdehgui.idej uuh arga ni avilgatai temtseh gazar shlalgah geheer elbegdorj avilgach hamgaalaad.mongol burheg bnaaaaaaaaaaa,, yah veeeeeeeeeeeeee,, taminee,.........................................burhan mini
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    АТГ -ажлаа сайн хийгээчээ,ЗГ-ыг эргэн тойрон энэ мэтээр идэж уух нь замбараа алга,ард олон худалдан авах чадвар улам багаслаа,юун ондог,талхаа,гурилаа авч чадахгуй боллоо
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.194.2)
    Алтанхуяг ерөнхий сайдаар энэ 4 жил ажиллах юм бол олон хүн атаа хорсолоосоо болоод амь тавьж үхэж мэдэхээр байна. одоо яанаа?
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.194.3)
    МОНГОЛЧУУД МИНЬ ДААНЧ ЖУДАГГҮЙ МУУХАЙ ХҮМҮҮС БОЛЖЭЭ. ЕРӨӨСӨӨ ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГ МУУ БАЙГААДАА, ЗАСГИЙН ГАЗАР МУУ АЖИЛЛААД БАЙГААДАА БИШ, ЕРӨНХИЙ САЙД БАЙГААД НЬ ХАМАГ БУРУУ БАЙГААД БАЙНАА ДАА.
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • MONGOL irgen (94.112.196.215)
    ENE NEG LUIVARCHIN HULGAICH UVGUNIIG TER HAMAATAN SADAN UR HUUHEDTEI NI ZAILUULAACHEE EDNII BULEG ARD TUMNIIG HOVH SORJ DUUSLAA ERHEM E"LBEGDORJOOO YAGAAD HUDULUHGUI BAIGAA YMBE TANAA NAM HAMAAGUI ARD TUMEN ULS EH ORON CHUHAL BISHUU ENE ZUNUG UVUGNUUS BUUR ZALHAJ GUITCLEE BID MONGOLCHUUD
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • АНг***** (112.72.13.31)
    Алтанхуягийн хүн,Алтангадас унаагүй цагт би та нарыг захирах болно гэсэн бас нэг авлигач Алтай нутагт гаарч байна.Аймгийн засаг дарга Амгаланбаатар УИХ-аар ашигт малтмалын хууль батлагдангуут Талын мэлтэс,Хаан суудал хэмээх дархан цаазтай газрыг ухахаар хүрз жоотуугаа бэлдчихсэн баахан Хятадыг хилийн наана бөөгнүүлчихсэн сууж байна.АН-ыхан нь Алтангадасыг унагаж байж энэ шуналын тулсыг дарж авахгүй бол сүйтгэх нь хэмээн хоорондоо халаглан ярилцаж байна
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.21.113.141)
    "ерөнхий саад" ХХК-д ажилд авна. Шхлгуур нь баригдвал үнэнээ ярьдаггүй, бултамхай, зальтай, гүргэр, мэдрэмж багатай, сайн бултдаг нас харгалзахгүй хүнийг хүссэн ажилд нь авна утас д э н з э н -тэг тэг тэг
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Туслах Тамирааг нь нэг шалгаарай юм дуулгана даа
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (180.149.78.20)
    Алтанхуягийг монголын засгаас холдуулахгуй дампуурахнээ хэн хийх вэ?
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • kkkk (103.26.194.16)
    arai l dendlee sh dee unuudur max avah geed zah orloo gants chanaj ideh vhriin yas avah gesen chin 45000 bolj bna sh dee daanch dee iim bolgood haylaa sh dee naaduul chin
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • zzz (103.26.194.37)
    ene door ym bichsen nam yariad bgaa malaa chi sonsdoo garaad nvdee neeged hardaa ymnii vne dolloriin khansh max svvnii vniig harsnuu malaaa haraagvi chamd medegdehgvi bgaa bol chi bas 1 luivarchin bh tee
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Алтантуяа (202.179.15.125)
    Алтанхуял тачаалаа, одоо боль оо, шуналаа тат аа. Наад гэдэс чинь хага үсэрлээ. Төгрөгийн ханш навс уналаа, иргэдийн амьдрал хэцүү тарчиг боллоо.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (182.160.34.67)
    Ene setgegdel bichsen humuus MAN iig dagaj amidardag humuus yum bna yadarch tuildaj baigaa bololtoi
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Бэлэн түүх бичлэг байна даа. Үнэхээр өмнөх ерөнхий сайдуудын дэргэд байсан хүмүүс ийм байсан гэж сонсож байгаагүй юм байна шүү
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • araichdeee (202.126.90.58)
    yaj ingej ichihgv ger bvl torol sadnaaraa idej uudag bnaa ingesnii hariug hezee 1n tsagt hvrteh l bolno
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • khosoo (103.11.192.34)
    нээрээ үнэхээр энэ улс орон болхоо больчихоод байна, одоохондоо мөнгө хэвлээд байгаа учир энгийн иргэдийн амьдралд хямрал бүх хүчээрээ орж ирэхгүй байна. Харин хэр удаан ингэж тогтоож чадах бол, Өөрсдөө идэж уух гээд л энэ АН-ынхан урьдны засгийн газруудын хий ж байсан бүх юмыг зогсоож, сүйрүүлж дууслаа, сайна даа
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    иддэгээ ч идчихсэн одоо ясыг нь мөлжих гэж байх шиг байна дараа нь ясыг нь тээрэмдээд ясны гурил хийгээд дуусах байлгүй
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Altantuya gej ene samgan tavagtai hooloo asgaj tsutgaad zavaarch ugch bnaa
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.24)
    tolgoign taslana daa
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (182.160.2.0)
    иддэгээ ч идчихсэн одоо ясыг нь мөлжих гэж байх шиг байна дараа нь ясыг нь тээрэмдээд ясны гурил хийгээд дуусах байлгүй
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (182.160.8.164)
    Ene omhi umnaas bolj mongolin ner hund mash ih unaj bna. Zailuulaach.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • altan (203.194.114.154)
    Arai denduu ba ard tumen tuildaj uhlee. AH iig daraagiin songuulid ***** songooroi. Uzeegui, olsoogui yumaa ene zasgiin ued uzej ba.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Nara (124.158.73.3)
    ideh
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (90.209.229.81)
    ter agentlagiin darga nariig bas shilga . ES iin shuud xariaynii
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.91.70)
    deeshee garaad ideegui hen bna aa!!!
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.170.69.196)
    хэвлэлүүдээр гарч буй бүх мэдээлэл үнэн байна. Алтанхуягийн АН, Ардын засаг хоёроос эртхэн салгахгүй бол монгол цулс элгээрээ хэвтлээ. АН- нам шавартай хутгалдлаа. 2014 оны сонгуульд ахиад МАН гарч зооглох болно, энэ улс орон чинь яах болж байнаа. АТГ асуудлыг нухацтай авч үзэж төрөөс зайлуулах замыг нь заахгүй бол Алтанхуагтангууд малын биед шигдсэн хувалз болжээ. 2014 онд хачиг их байна гэж малчид ярьж байгаа бол төрд 2012 оноос хачиг их унаж одоо цөм том хувалз болж Монгол орон хувалзанд баригдсан мал шиг татвалзаж байна. Яах вэ ард түмэн, Цагаан морин жилийн хувьсгал хэрэгтэй болжээ.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Монгол (103.26.194.14)
    Монгол түмнийг мунхаг гэж мөн ч их басамжилж байна даа,Энэ ч удахгүй дээ,нүгэл нүдээрээ гарах цаг ойртоод л. Шуналын тулам юмаа. Идэхээсээ ичихээ больчихсон мулгуу амьтан.Олон хүний ***** хүрч байгаа даа,удахгүй дээ чи.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.14.91)
    Дээр бичигдсэн зүйлс бол үнэний ортой шүү ард түмээн бид 2012 онд арай буруу сонголт хийсэн байна да бүгдээрээ нийлээд засаад залруулж эртхэн хөдөлөхгүй бол та болоод бидний үр хүүхэдэд монгол орноос үлдэх юм олдохгүй болох байх да??????????
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Алтанхуягийг бушуухан зайлуулаач. Алтанхуягийн идэж уух арга улам нарийссаныг та нар мэдэхгүй байна. Цаана чинь юу хийж байна гэж бодно... Хэлэхээс л айдас төрмөөр ........
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (112.72.13.235)
    хэн зайлуулах вэ энэ тэнэгийг улс орон сүйрлээ бидний амьдрал хэцүүдэж байна өөрийнх нь амьдрал улам л сайжирч байна танайд хоноё үзээ биз дээ ямар тансаг байсныг огцрох хэрэгтэй болж байгаа юм юу ч алга
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Болд (202.72.245.122)
    Алтанхуяг зайлаа
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • zaluu (124.158.112.4)
    ene pppiiizzdaaakaas yaraltai salahgui bol mongol oron duusah ni ee
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.17)
    Хамгийн аюултай нь энэ бүх хэрэг хууль хяналтын сүлжээгээр хамгаалалтад байгаа болохоор хэн ч яаж ч чадахгүй байна. Баттулга, Бурмаа, Батзандан, Энхболд нар мэдээд яаж ч чадахгүй байна. Элбэгээ хувь хүртдэг болохоороо дуугүй сууж байна.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.22.4)
    Р.Отгонтулга тийм залуу биш
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.29.17)
    Ийм олон шалтаг шалтгаан гарч ирээд байхад Алтанхуяг одоо өөрөө огцрох хэрэгтэй шүү дээ.Хичнээн зууралдлаа гээд өөрийнхөө болон АН-ын нэр хүндийг шавартай хутгаж байна. АН гишүүд энийгээ одоо буулгаачээ. Танай нам дараагийн сонгуульд тэг заах замдаа орчихоод байна.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Алтанхуягийн шигшээ баг
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • zochin (103.26.194.10)
    ene xamaatanguud n mudxun l bid dollariin xanshiin zuruuguues bolood dampuurchlaa buzaad tulux bolomj bxgui ged mongol ulsiin munguur tuilaad l duusna da
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Dorj (182.160.33.26)
    Энэ Алтанхуяг гэгч төрийн өндөр албан тушаал хаших ёс суртахуунгүй нэгэн бололтой.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.194.4)
    Энэ юуч бишээ.Энд тэнд томилогдсон агентлаг, газрын дарга нар өөр өөрсдийн бүлэглэлтэйгээ аймаар идэж байна.Алтанхуяг өөрөө үүнийг нь мэдэж байгаа хирнээ ямарч АХ авахгүй байна.Арай ч дэндэж байнаа.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • hohi chini (202.179.11.34)
    mongolchuud ih tewcheertei yumaa gadaadad bsan bol ali hediin jagsaal hiigeed ger orniigni shataagaad buun yum bolj bgaa daa. Uursduu AN-iig songoson humuus odoo yaya gehew de.AN ch mongoliig hyamraaj bna da
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • муу амьдрал зохиогчидод (182.160.33.251)
    ард иргэд зүгээр нэг хоосон юм бурахгүй л байх ортой юмнаас л энэ яриа гарна даа ер нь энэ их шунал хэнд хэрэгтэй юм бэ үр хүүхдүүд нь хүртэл хоригдоод шоронд хатвал хэцүү еэ
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Иргэн Сайнжаргал, Энхбаяр нар зоригтойгоор иргэний үүргээ биелүүлж бидний татварын мөнгөний зарцуулалтын талаар Алтанхуягийн төсвийн буруу зарцуулалтыг ил болгосон нь үнэн.Ийм зоригтой залуучуудыг төр хууль хүчний байгууллагуудаар их дарамталсан байх даа.Гэхдээ үнэн ялна гэдгийг харуулж чадлаа.Тэдний олны сонорт хүргэж чадлаа.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • ...... (203.194.114.133)
    Энэ АЛТАНХУЯГ идэх зорилготой юм байна.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (14.202.23.63)
    Mongolchuud bid ymar huurhiiloltei ve. Iim huneer zasgaa udirduulaad zagbuulaad doromjluulaad Uvsiin geden huniig yaj ch chadahgui haraad suugaa AN buur ch huurhiiloltei
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • irgen (203.91.119.102)
    ATG sain bnaoo. sain shalga. odoo toriin baiguullaga torliin baiguuullaga bolson ni unene shdee,
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • 245 (202.179.11.70)
    эдийн засаг хүндрээд байна аа та бүхэн улс төржихөө болиод чадвартай улс төрчид минь санаа оноогоо ярьж эдийн засгаа авараач дээ ард түмэн бид та нарын золиос болох нь шүү
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.6.198)
    БАРИМТ НОТОЛГООТОЙ ҮНЭН ЗҮЙЛ БИЧИЖ БАЙГАА ЮМ БОЛ НЭР УСАА ТАВИАЧЭЭ. НЭРЭЭ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГААС ХАРАХАД АЛТАНХУЯГТ ХОРСОЖ ЯВДАГ НЭГ ЮМУУ НЭГ ХЭСЭГ ХҮНИЙ ЭЭЛЖИТ ГҮТГЭЛЭГГЭХЭЭС ЯАХАВ. НЭРРЭЭ ТАВЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЭЛДЭВ ЮМ ЭРЭЭЧИХЭЭ БОЛИМООР ЮМ.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.37.167)
    сүрхий ам тагалж хэрүүл хийдэг алтанхуяг ах ажлаа огт буруу замаар явуулж байна.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.170.70.43)
    анамынхаан та нар зөв байхгүй бол дараагийн сонгуульд юу ч үгүй үлдэх байх шүү Зөв үнэнч шударга ажиллаарай
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • saka (202.179.20.190)
    ameen gej helii / tiimee gej zowshoorch bna
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • oirad norov (124.158.107.20)
    altanhuyagaa sain id. hahaj uhtelee id. bird ch ingej ih iddeggui de. unend guitsegdeheer chi neg hovhorch naad albanaasaa hovhorch unaad "ah"-iindaa moriloh bailgui de.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
    • Zochin
      Ter ued mongolchuud yamar ih urund orson baihiig oilgoj bn uu. Ene ih idej uultiig zogsooh heregtei
      2014 оны 05 сарын 12
  • irgen (112.72.13.60)
    Argaa yadaj baigaa Ardyn namynhany yawuulgaar gujirden gutgegchidiin sanaj sedej baigaa ene zasgiig unagaah hor shar chin butehgui ee. Ta naryn sanaj yawaa chin goridsony garz.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • naraa (202.179.11.70)
    yana daa. Mongol uls suirlee. Ene Altanhuyagaa ogtsruulaach ee. Aj;chilsan namin neriig naws unagalaa Erenhiilugchuu. Odoo ene nam unawal dahij hezee ch bosohgui shuu.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.8)
    Энэ бүгд бүгд үнэн бөлгөөө. Жирийн нэгэн би мэлэж байхад мэддэг түвшиндээ маш сайн мэдэж байгас бөлгөө
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • МОНГОЛ (103.26.194.12)
    Муу нэртэй ч МАН-хан арай ч энэ засаг шиг бишшүү.Ядахдаа ичиж нууж иддэг биздээ, ард түмнээ ч боддог нам шиг санагдаад бна. Шал дэмии ардчилсан намыг дэмжлээ. Ерөнхийлөгч бас олигтойхон баймаар бна аа.Худлаа өөрөө коко авчихаад чимээгүй болчих юмаа, ядаж байхад.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • ЕРӨНХИЙ САЙД (124.158.91.33)
    АРДЧИЛСАН НАМД ИТГЭЛ АЛДРАВ НАМААС САНАЛАА ТАТ СУГАЙ
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • ИРГЭН (202.55.191.76)
    АЛТАНХУЯГИЙГ САЛГАЛАА Ч ҮҮНЭЭС ИЛҮҮ АЧТАН ИРЖ МОНГОЛЫГ ЯГ ГИЙГҮҮЛЖ ХАРАГДААЧ...
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Монгол (124.158.91.33)
    Алтанхуяг ИЧИХЭД ЯАНАА ардчилсан нам дараагийн сонгуулиаар БУДАА БОЛЛОО Л ДОО Хэн эд нарт итгэх вэ Ичиж үхээсэй Хэлэх ч үг алга АРДЧИЛАЛЫГ АЛТАНХУЯГ ӨӨРӨӨ УСТГАЖ БАЙГАА ШҮҮ ДАРААГИЙН СОНГУУЛИААР ЭДНИЙ НАМД САНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ МОНГОЛД ЮУЧ ҮЛДЭХГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • МӨНХ ХӨХ ТЭНГЭР (103.26.194.12)
    АЛТАНХУЯГ ЧИ ҮНЭХЭЭР ЛУЙВАРЧИН БИШ ЮМ БОЛ НААД АЖЛААРАА 89 ХОНОГТ ХАРУУЛААРАЙ, ЭС БӨГӨӨС ТАМЫН ОРОНД АВААЧИЖ ХАТААХ МИНЬ УУ.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • нару (103.26.194.29)
    ардчилсан намд итгэх итгэл алдарлаа, буруу сонголт хийсэндээ харамсаж эхэлж байна.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.26.194.2)
    AN iinhan bugdeeree niileed ideed bgaa bolohoor ene luivarchin eronhii saiddaa hariutslaga tootsoj chadahgui bn shu de
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • иргэн (103.9.90.229)
    Ардчилсан намыг авилгач, алуурчид, олигарх, тэдгээрийг дагасан нусан журууд нэгэнт эзэлж энэ нам удахгүй улс төрийн тавцнаас арчигдах цаг айсуй.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
    • irgen
      ta naryn sanasany chin garz daa. AN ulam sergen mandana. Ta nar ulam dooshlono. za.
      2014 оны 05 сарын 12
  • irgen (103.9.90.229)
    Монголын ерөнхий сайдуудаас хамгийн доожоогүй тэгээд бас ичгүүр сонжуургүй идэх гэж дайрч байгаа нь энэ Алтанхуяг тэгээд Баяр, тэгээд Сү гурав л байх шив дээ. Ичиг Ичиг
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • бөбө (203.194.114.174)
    АЛТАНХУЯГИЙН 1 ТОМ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮН БОЛ ТЕГ-н АРИУНСАН, ТЕГ-н БАТМАГНАЙ НАР
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • худалч (203.91.119.101)
    худлаа ярих одонд төрсөн, луйвардах аргад сурсан, тэнэгүүдийг цуглуулах ажил хийдэг иймэрхүү ерөнхий сайд увсад байтугай монголд байгаагүй, байх ч үгүй.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • oogi (202.179.20.158)
    ardchilal neriin dor garch irsen saiduud bugd yag adilhan idsen uusnii huvid bas yah adilhan
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Ан (103.26.194.12)
    Алтанхуяг нээрээ асгаж цутгаад л шааж өгчийнээ
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (122.254.127.67)
    Mongoliin shuuh neeree ajillaj chaddag yum bol ene Altanxuygiig shalgah heregtei sh dee ene Mongoliin ard tumniig odoo teneg gej boddog yum uu haashaa yum ene odoo Erdenet uildvert Altanxuygiin ah geh bas neg luivarchin bna ter odoo 60 hurchihsen hun end estoi ajil nuraaj bna sh dee
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • сссс (103.26.194.7)
    АН сөнөж байж Монгол хөгжинө
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
    • irgen
      AN zasagt garsany huchind ulsyn hugjil hurdasch uls ornyg emh tsegtsendee orj baina daa hu.
      2014 оны 05 сарын 12
  • zochin (122.254.127.67)
    Baliar muuhai luivarchin
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.91.153)
    iim yumnuudaa zailuulj baihad yadag yum be dee Altanhuyag
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.148)
    Албан тушаал авсан хүмүүс нь чадлаараа ид гэсэн уриатай ажиллаж байна даа. хэдхэн жилийн дараа өр төлөгдөхөөр яана даа. Мөнгө идсэн нөхдүүд өр төлөхгүй нь тодорхой
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Би (124.158.95.5)
    Цахилгаан тээвэр компаний захирал Жаргалсайхан баз хүргэн нь энэ компани бас хамаатан садангийн компани болсон
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шудрага шүүх (124.158.77.8)
    Алтанхуягийг гадаадад зугтаалгаж болохгүй. Яаралтай баривчилж шүүх хэрэгтэй. Монголын ард түмэн мал адгуус биш, Алтанхуягтангуудын боол золиос биш. Хэрвээ хууль нь хариуцлага тооцох чадваргүй бол ард түмэн тооцоогоо хийж шүүж цээрлүүлэх болно.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    ажил хийдэг хүнд садаа мундахгүй шүү МАН-луйварчидыг бодход ажмл хийж байгаа сайд
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
    • ard
      hugiin gar ve yasan idej uuj duusdagguui yum bh daa
      2014 оны 05 сарын 12
  • энхээ (103.26.194.3)
    энэ долларын ханшний өсөлт, юмны үнийн хөөрөгдөл энэ засгийн газрыг ямар ажиллаж байгаа хэлээд өгч байна. уул нь ард түмэн нээх их юм хүсээгүй, зөвхөн үнийг тогтвортой байлгаж, агаарыг бохирдлыг арилгах, шударга шүүхтэй байх гэдэг ерөнхий зүйлүүдийг л хүсэж байна. гэхдээ одоо огцроовол эд хариуцлагаас мултарна. эцсийн үр дүнг хараад бүгдэд нь хуулийн дагуу хатуу хариуцлаг ногдуулах хэрэгтэй. эд нар ингээд үр хүүхэдтэйгээ хамаатан садантайгаа нийлээд төрийн мөнгийг цөлмөөд байх юм. ямар ханаж цаддаггүй юм бэ
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.192.146)
    hahaha tuildah n ch haasha yum. setguulch n johon bodmoor yum heterhii surtei bolgoh geed bur charmaichhiimaa
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Баруун (165.228.37.246)
    Баруун аймгийн Увс зан гэж л энэ биз дээ
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.26.195.131)
    Уул уурхайн яамны дэд сайд эрдэнэбулган гэж нэг нохор би алтан хуягийн ойрын хун хэн ч надад юу ч хэлж чадахгуй гээд естой торийн албыг эзэгнэх шиг болж байдаг. Тэр ойрын хамаатан гэдгээ оороо нуудаггуй. Чухам ямар хамаатай болхыг мэдэхгу гэхдээ хэн ч биш байж дандаа ондор албанд очдогийг нь бодвол унэн байх магадлал маш их
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • МОНГОЛ (103.11.192.34)
    УЛАЙРСАН ЛУЙВАРЧИН.ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГА
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.36.251)
    AN namiin baahan ulsgulun ulsuud mud tsadahguilde
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • z (103.26.194.8)
    avilgachdiin esreg tuushtai temtsekh shaardlagatai
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.24)
    Энэ тарвагын толгойг тасдаж шонгийн модонд өлгөнө дөө муу ерын хулгайч чихний хэлбэр нь хүртэл яг чөтгөр 2016 удахгүй дээ
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Ардчилсан намын гишүүд (180.149.78.20)
    ЕЭ БУРХАН МИНЬ АРДЫН ЗАСАГ, АРДЧИЛСАН НАМ ХОЁРООС алтанхуягийг САЛГАЖ ӨГӨӨЧ ! ӨГЛӨӨ БОЛГОН МӨРГӨЕ .
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
    • jadambaa
      arai l denduu yumaa altantuya tenegee
      2014 оны 05 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    6 цаг 18 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    10 цаг 3 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    10 цаг 19 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    10 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    10 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    10 цаг 55 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    10 цаг 57 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Өчигдөр 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Өчигдөр 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК