
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Х.Тэмүүжин сайдыг
таван удаа мэтгэлцье хэмээн урилга хүргүүлсэн. Гэвч Х.Тэмүүжин сайдыг
түүний саналыг үл тоосоор байгаа. Тиймээс Х.Бат-Ялалт энэ байдалд
дургүйцлээ илэрхийлж мэтгэлцэх саналаа буцааж авсанаа зарласан. Улмаар Х.Тэмүүжин сайдыг огцрохыг шаардан тэмцэх нь зүйтэй гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгвэл Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал хүчтэй яригдаад байгаа энэ үед Х.Бат-Ялалт "Ганц дураараа, сахилгагүй сайдынхаа асуудлыг шударгаар шийдчиж чаддаггүй хөгийн ч ИХ, ЗГ, АН болдоо.... АН арай ч дэндүү юм даа. Өөр хэлэх ч үг алга. Ард түмний амьдрал хүндхэн байхад аав охин, ах дүү хамаатан садан найз нөхдөөрөө төсөв хулгайлахаас өөр бодолгүй дарга нартай бид яана даа... Яана даа ч юу байхав дээ. Тэмцэнэ дээ. Нөхдөө!!!
Уул нь шийдэх чухал асуудал зөндөө баймаар. Сандал ширээ, эрх мэдэл хуваарилалтын асуудал тийм ч чухал асуудал биш баймаар.... Ардчилал мандтугай! АН-ын яруу алдар бадартугай л гэхээс дээ" хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)