Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Урсгал зардлаа бодитоор бууруулахыг дахин шаардана

2014-5-12
0
ЖИРГЭХ

buleg_05_12_m1УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хямралаас яаж богино хугацаанд гарах вэ гэдэг  өнөөдөр Монголд хамгийн номер нэг асуудал болоод байгаа. Тиймээс ч МАН-ын бүлэг энэ асуудалд жилийн өмнөөс анхаарч 14 ажил хэрэгч санал гаргаснаас 12 нь эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолд туссан. Энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн нийгэмд бий болсон хамгийн том хүлээлт  бол одоо л нэг хямралыг давах шийдлээ хүлээсэн томоохон ажлууд хийгдэх нь гэсэн хүлээлт байлаа. Харамсалтай нь дээрх хүлээлтийг хэрэгжүүлэхэд гол суурь болох учиртай Төсвийн тодотголыг  Засгийн газар  дэндүү хариуцлагагүй байдлаар оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл үг үйлдэл яаж зөрдгийг Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тодотгол харууллаа гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.  

Урсгал зардлаа бодитоор бууруулахыг дахин шаардана

МАН-ын бүлэг Засгийн газарт хандаж төрийн данхайсан бүтцийг цомхон болго, улс орны төсөв санхүү хүндэрсэн энэ үед урсгал зардлыг бууруулж хэмнэлтийн горимд шилжүүлээчээ гэсэн асуудлыг тавьж байсан. Мөн ханшаа зөв тооцоолохыг сануулсан. Өнөөдөр нэг ам доллар 1820 төгрөгт хүрчлээ. Гэтэл төсвийн хуулинд 1384  байхаар тооцож суулгасан байгаа. Тиймээс бодит байдалтай нийцүүлж үнэн зөв тооцоон дээр үндэслэн улсынхаа төсвийн орлого зарлагыг тооцож яваачээ гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг тавьсан. Гэтэл энэ шаардлагуудын аль нь ч төсвийн тодотголоор орж ирсэнгүй. Мөн Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны  өрийг төсөвтөө суулга гэсэн шаардлагыг ч бид тавьсан. Харамсалтай нь бас л тодотголд суулгасангүй гэж МАН-ын бүлгийн дарга онцоллоо. Угтаа бол Засгийн газар 100 хоногийн хөтөлбөртэйгээ уялдуулж төсвийн тодотголоо өргөн барих ёстой байтал тэс хөндлөн ямар ч уялдаа холбоогүй тодотгол оруулж ирсэнд МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тиймээс тоо нь худлаа бодлого нь худлаа орж ирж байгаа алдаатай төсвөө бодит байдалд нийцүүлэн Засгийн газар дахин хянаж нэг мөр сайтар боловсруулсан төсвийн тодотгол өргөн барих нь зүйтэй гэдэг дээр МАН-ын бүлэг санал нэгдсэн гэж ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдэгдэв.  Түүний хэлснээр  долларын ханшаа бодит байдлаас зөрүүтэй буруу авчихаар төсвийн бүх тооцоо алдаатай худлаа болдог байна.Энэ үүднээс үзвэл 30 хувийн алдаатай төсөв тодотголоор орж ирсэн гэж үзэж байгаа аж. Тиймээс ханшаа зөв тооц, царцаасан 273 обьектуудын санхүүжилтийг ил тод болго, урсгал зардлаа бодитой бууруул. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолтойгоо тодотголоо уялдуул гэсэн шаардлагуудыг МАН-ын бүлэг тавьж байна. Ингэж байж эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч, өнөөдөр Монголын нийгэмд үүсээд байгаа баян ядуугийн эрс ялгааг арилгаж чинээлэг дундаж давхаргыг бий болгож чадна гэж үзэж байгаагаа бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

  МАН-ын бүлэг хилийн зурвас, дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар ашигт малтмал олборлохыг дэмжихгүй

 Сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар дэвшүүлсэн. Уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэдэг дээр санал нэгдэв. Хямралыг давах халхавчин дор хилийн зурвас, дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар нутаг “Монголын үүц” болсон орд бүхий  ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэж үзлээ.

 Түүнчлэн УИХ-аар  шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэх санаархлаа хуулийн төсөлд тусгасаныг  МАН-ын бүлэг буруу гэж дүгнэв.

Уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулсныг шүүмжлэв. Тухайлбал  ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцөл гэж үзлээ. Тиймээс ухаалаг төрийн зарчимаас ухарч төрийн захиргааны оролцоо, бүтцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үргээсэн, албан тушаалтнуудын оролцоог өсгөсөн заалтуудыг үгүй болгох шаардлага тавихаар болов.

Ашигт малтмалыг ард түмний хяналтад байлгана

2012 оны сонгуульд АН “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.” Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж, МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл “Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна.Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө” гэж амлаж байсан. Өнөөдөр өргөн барьсан төсөл нь үүнээсээ эсрэгээр байгааг бүлгийн гишүүд онцлон ярилцав.

 Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг торгох замаар аливаа асуудлыг шийдвэрлэх гэж байгааг шүүмжлэв. Учир нь уг хуулийн төслөөр одоогийн хуульд байгаа торгуулийн хэмжээг хамгийн багадаа 7-20 дахин нэмэгдүүлэхээр оруулж ирсэн юм.

Энэ бүхэн дээр үндэслэн асуудлыг нарийвчлан судалж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодорхой шаардлагыг  МАН-ын бүлгээс Засгийн газарт өгөхөөр тогтлоо.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.21)
    Ман жужиг тавьж цаг дэмий урэхээ болимоор доо еерсдее тер барьж байхдаа хотын енге терхийг засах нь битгий хэл ямарч эмх замбараагуй болгоод хаячихсан херенге менгийг баруун солгоогуй зарцуулж байсан даа ядаж У Б таа цэцэг таричих менге нь хэн нэгний халаасанд ороод алга болсон гэсжн биз дээ
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.23)
    БОЛЬЁ ОО
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    4 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    8 цаг 21 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    8 цаг 44 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    9 цаг 6 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    9 цаг 9 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    9 цаг 32 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    10 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    11 цаг 13 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    11 цаг 16 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    12 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 30 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    13 цаг 0 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    14 цаг 37 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    14 цаг 51 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    15 цаг 7 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 12 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    16 цаг 11 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    18 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК