
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэнээс гадна 2014 оны төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Тус бүлэг 2014 оны төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна. УИХ-ын 30-р тогтоолоор царцаасан төсвийг зайлшгүй төсөвт оруулах ёстой гэх үүрэг өгсөн бөгөөд энэ тодотгол нь дээрх тогтоолын дагуу орж ирсэн учраас УИХ зайлшгүй батлах ёстой гэв.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газар дахин тодотгол өргөх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. УИХ нь өөрөө урсгал зардлыг 20 хувиар бууруулах даалгавар өгчихсөн юм чинь төсөвт тодотгол хийж л таарна” гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)