УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөдлөө буцаан тат, үгүй бол намаас хөөнө гэсэн шантаажинд орсон гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаад буй. Тэгвэл ийн хэл аманд өртөөд буй О.Баасанхүү гишүүн, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай Сөүлийг зорьсон байна. Юутай ч намын даргынхаа биеийн байдлыг асуухаар зорьсон уу, одоо өрнөөд буй улс төрийн үйл явцын талаар санаа, оноогоо хуваалцахаар явсан уу тодорхойгүй байна. Юутай ч түүнийг Солонгосоос ирсэн даруйд өөртэй нь холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Харин тэрбээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах өргөдлөө буцааж авахгүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ. Гэвч удахгүй Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Харин энэ үеэр О.Баасанхүү гишүүн чуулганд суухгүй байж мэдэхээр байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (2)