Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг удирдах хүн Засгийн газарт байхгүй учраас бизнесмен Б.Бямбасайханыг урилаа

2014-5-14
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа 92 хоногоор хэмжигдэж эхэллээ.
    алтанхуягШинэчлэлийн Засгийн газрын хувь заяа 92 хоногоор хэмжигдэж эхэллээ. Учир нь 100 хоногт багтаж эдийн засгаа эрчимжүүлэн сайжруулна гэж амлаад 8 хоногийг ардаа хийв. Хэрэв "Заасан хугацаанд үр дүн гарахгүй бол энэ Засгийн газар бүтцийн хувьд буруу явж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой" хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр олон нийтэд мэдээлэв. Өөрөөр хэлбэл 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлж чадахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж АН-ын бүлгийн дарга нь ил тодоор сануулан ташуур өглөө гэсэн үг.

    Үүнтэй зэрэгцээд Шинэчлэлийн Засгийн газрынхан үймж эхэлжээ. 100 хоногт эдийн засгаа сайжруулж чадах уу? гэдэг эргэлзээтэй асуултанд сайд нар нь ч өөрсдөө итгэлтэйгээр "чадна" гэж хариулж чадахгүй байна. Тэгээд ч 100 хоногт эдийн засгийг сайжруулчих сайд Засгийн газарт байхгүй гэдэг дээр өөрсдөө санал нэгдсэн гэсэн яриа тархаж эхэлжээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан хоёрыгоо эдийн засгийн эргэлтийн шинжтэй реформ хийх чадваргүй гэж хоорондоо ярилцжээ. Үр дүнд нь Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах хүнийг олох ёстой хэмээн нилээд хэд хоног толгойгоо гашилгасны эцэст Мобикомын толгой компани болох Ньюком группын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг олж иржээ.

    Хачирхалтай нь бүхэл бүтэн гурван нам нэгдэж Засгийн газар байгуулчихаад эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлчих хүн дотроосоо олохгүй байна гэдэг маш ичигвэртэй хэрэг. Салбар хариуцсан Н.Батбаяр, Ч.Улаан хоёртоо итгэхгүй 100 хоногийн бодлогоо нэгэн бизнесменээр удирдуулах нь Засгийн нэр хүндэд ч муу гэж хэсэг бүлгээрээ ярилцсан сураг гарлаа. Гэвч 100 хоногийн дараа ард түмэн хариуцлага ярих учраас "Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл" байгуулаад даргаар нь Б.Бямбасайхныг тавих мэргэн санаа олжээ. Ингээд Б.Бямбасайхан хэмээх бизнесмен залуу шинэчлэлийн Засгийн газрын 2 жилд тарьсан балагийг 100 хоногт багтаан цэвэрлэх их ажилд оржээ. Саарал ордноор тарсан яриагаар бол "хэрэв Б.Бямбасайхан 100 хоногт багтаан эдийн засгийг сэргээгээд ирэх юм бол Эдийн засгийн хөгжлийн сайд болгоно гэж Засгийн тэргүүн амласан" гэсэн мэдээлэл өчигдөржин учир мэдэх хүмүүсийн ам дамжин түгжээ. Үнэхээр ч Шинэчлэлийн Засгийн газрынхан Эдийн засгийн хөгжлийн сайддаа итгэхгүй байгаа юм.

    Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан UBS телевизэд ярилцлага өгөхдөө Н.Батбаяр сайдыг ажилаа хийж чадахгүй байгааг онцлоод "Ерөнхий сайдын хамгийн том алдаа бол эдийн засгийн бодлогоо гартаа авч чадахгүй байгаа явдал. Тиймээс би Ерөнхий сайдыг эдийн засгийн бодлогоо гартаа авч удирд" гэсэн утгатай зөвлөлгөө өгсөнөө ярьсан юм. Ерөнхийлөгчийн зөвлөлгөөний дагуу Засгийн газрын тэргүүн эдийн засгийн бодлогоо Н.Батбаяраас булааж авах аргаа сэмхэн хэрэгжүүлж эхэллээ хэмээн ажиглагчид үзэж байна. Тэгээд Н.Батбаяраас эдийн засгийн бодлогоо бага багаар Б.Бямбасайхан руу шилжүүлж байгаа үйлдэл гэж улс төрийн хүрээнийхэн ярилцах боллоо.

    Харин 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэдэг үлгэр гэж олон эдийн засагчид дүгнэж байна. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байхав. Наадах чинь тогтворгүй болсон Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль. Байгаа жаахан мөнгөө шороотой хутгаад өндөр өндөр байшин барьж байгаа нь үнэн. Энэ нь эдийн засгийг улам хүндрүүлнэ. Эдийн засгийн дотоод тэнцвэр алдагдсан” гэж тайлбарлав.

Эдийн засгийн хөгжлийн сайдад бэлтгэгдэж байгаа Б.Бямбасайхан гэж хэн бэ?

    100 хоногт багтаан Монголын эдийн засгийг хөл дээр нь босгож чадвал Эдийн засгийн хөгжлийн сайдын том суудалд  суух болзол хүлээсэн Б.Бямбасайхан нь АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуулийг төгссөн. Америк, Азид 10 гаруй жил амьдарч байгаад 2010 онд эх орондоо ирж тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд болон МАН-ынхантай хамтран ажиллаж байсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэр ч бүү хэл МАН-д элсэхээр "Хас"-ын хэмээх тухайн үеийн Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай гар сэтгэл нийлэн таваргаж явжээ. Б.Бямбасайхан нь Ньюкомын гүйцэтгэх захирлаар 2012 оноос эхлэн ажиллаж байгаад ажлаа өгсөн сураг гарав. Мөн Монголын анхны салхин паркийг байгуулж буй Клин Энериж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ч ажиллаж байж. Одоо Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай гэнэ.

    Намтарыг нь сөхөж үзвэл 2004-2010 оны хооронд Азийн хөгжлийн банкны эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа Казакстан, Кргизстан, Пакистан, Тажикстан, Узбекистаны хөрөнгө орууллатын томоохон төслүүдийг удирдаж байсан аж. Бас Б.Бямбасайхныг Дэлхийн банк, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк болон Япон, Франц, АНУ-ын санхүүгийн агентлагуудаас хөрөнгө босгоход мэргэшсэн санхүүч гэж тодотгодог гэнэ. Тийм учраас л шинэчлэлийн Засгийн газар гаднаас мөнгө босгох боломжтой эдийн засагчаас гадна, эдийн засгийг эрчимжүүлж чадах хүн гэж онцлон сонгож авсан бололтой. Ийм намтар түүхтэй залуухан бизнесмен Монголын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээх их ачааг үүрэн хөдөллөө. 92 хоногийн дараа тэр эдийн засгийг сэргээж чадвал хүмүүсийн ярьж байгаа шиг эдийн засгийн сайд болно. Харин чадахгүй бол улс төрийн карьертаа цэг тавьж энэ салбарын хаалгыг мөнхөд хаах биз дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (182.160.4.6)
    ха ха ёстой сайхан худлаа магтаж байна даа!! азийн хөгжлийн банк гэж ядуу орноос чадвар муутай гаруудыг сонгож аваад ажиллуулж өөрсдийнх нь гараар өөрсдийг нь ***** эдийн засгийн алуурчидыг бэлддэг юм. ер чадвартай сайн хүнийг АХБ банк ажиллуулдаггүй юм. Наад бямбасайхан гэж шал худал хоолойгоо зохиомлоор шахаж бүдүүн болгосон, зүгээр л нэг бууны нохой, гадныхны амаар явдаг тархи муутай гар шүү дээ. нюкомын ажлыг хийж чадахгүй халагдсан л гэх юм билээ. ямартай ч ёстой хоосон худал хиймэл дүр!
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
    • a ooroo yag yu hiij chaddag bolood ingej tailbar hiij bain ve? Yu ch hiij chadadgui hun l iim ataarhuu yum bichdeg huulitai, tany medleg bolon bie byaldar ch gesen doroi l hun baij taaraa.
      2014 оны 05 сарын 14
    • zochin
      ta ooroo yag yu hiij chaddag bolood ingej tailbar hiij bain ve? Yu ch hiij chadadgui hun l iim ataarhuu yum bichdeg huulitai, tany medleg bolon bie byaldar ch gesen doroi l hun baij taaraa.
      2014 оны 05 сарын 14
  • Зочин (182.160.41.170)
    iim ch zasag baih gej araichdee ichej uhlee hurdhan ogtsor hiij chaddagt ni ug
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Eebiig Harvard d suraltsuulj ogson zaluu (27.123.214.116)
    Ene chin AN taldaa ugshiltai zaluu, turuuchiin zasagiin yed hamt ajillasan gedeg n hudlaa, busad n bol unen bn, chadaltai zaluu! Amjilt husie
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen (103.26.194.18)
    AN- han tegeed 100 honogt ediin zasag saijrahgyui bol ene zaluug zoligt gargah vii dee. Muusain luivaruud
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen (103.9.90.130)
    yarshig l bn. ene duldaai chin ikh l budliantai khun dee. 5-r stantsiin ajliig namagt oruulsan, bie tooson patsaan daa. bolgoomjtoi bgaaraai erkh barigchdaa....
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.231)
    Бямбасайхан тэр авилга энэ тэр лобид дургүй шударгаар бизнесийг хийдэг хүн. Сайн санхүүч залуу. Ийм хүнээр сайд хийлгэх хэрэгтэй.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (79.98.213.82)
    chi chadnaa harin muu hymyysiin zalind byy avtaarai uuriinhuuruu ajilla tygjilyyd ismelyyd olon bii shyy gedgiig anhaarch bai yamagt
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Zasag ch balarch dee
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.39.205)
    ЯАНАА ЭД НАРЫГЭЭ.... БАЛАЙ ЮМ БОЛЖ БАЙНА АА?
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • ааа (183.81.169.20)
    hairan zaluu, ul guitseldeh Orosiin 900 honogiig hutulbur shig yum bolno
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    Зээлж олсон монгоо юу ч хийгээгуй дуусгачихаад ахиад монго олох юм яриад бж болохгуй бас л урэн таран хийнэ монго огох газрууд нь ч итгэхгуй харин цаг алдалгуй дараагийн ЗГ-ыг байгуулах хэрэгтэй гэж бодож бна
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.179.23.88)
    АН-хан ч алиа алдаж баларч байгаагийн нэг илрэл энэ мөн болой.Хэзээч 100 хоногт эдийн засаг сайжрахгүй АН-хан чадахгүй.Битгий ингэж албан тушаалдаа байх арга хийж байгаач энэ АН-хан.Энэ 100 хоногт идэх ажлаа л сайн хийж авах л заль шүү дээ.Хэзээ тэгэж улс орон ард иргэдээ гэдэг болчихвоо.энэ бол хуурамч зальт Алтахуягийн мэх.Үүнд итгээд байгаа АН-хан өрөвдөлтэй харамсалтай юм даа.Сонгосон иргэд нь үнэхээр харамсаад барахгүй байгаа шүү АН-хаан та нарыг.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
    • балууны чинь 100 хоног, балууны чинь бямбасайхан бээ? ёстой шалдаа буусан гарууд байна даа. ха ха ёстой сайхан худлаа магтаж байна даа!! азийн хөгжлийн банк гэж ядуу орноос чадвар муутай гаруудыг сонгож аваад ажиллуулж өөрсдийнх нь гараар өөрсдийг нь ***** эдийн засгийн алуурчидыг бэлддэг юм. ер чадвартай сайн хүнийг АХБ банк ажиллуулдаггүй юм. Наад бямбасайхан гэж шал худал хоолойгоо зохиомлоор шахаж бүдүүн болгосон, зүгээр л нэг бууны нохой, гадныхны амаар явдаг тархи муутай гар шүү дээ. нюкомын ажлыг хийж чадахгүй халагдсан л гэх юм билээ. ямартай ч ёстой хоосон худал хиймэл дүр!
      2014 оны 05 сарын 14
  • ххх (103.9.91.146)
    Манайхан мөнгө босгоно л гэж их ярих болжээ. Мөнгө босгоно гэдэг чинь зээл авна л гэсэн үг шүү дээ. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэж ямар тэнэг нь бодож олдог байна аа. Сонгуулиас сонгуулийн хооронд савласаар Монгол улс сөхрөх нь ээ.. Өөрийгөө тэтгэх эдийн засгийн суурь бүтцийг хөгжүүлэхгүйгээр хөгжинө гэдэг гонжийн жоо.. Амиа аргацаасан, худлаа ПиАРаар амьсгаадсан, өрөнд живүүлсэн засагт найдах хэцүү. Хичнээн мундаг байлаа гээд яаахв дээ, сайндаа хэдэн ногоон л зээлнэ биз, өр л зузаарна биз..
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Зөв.Ийм залуу юм иддэггүй ухаалаг хүнийг сонгох нь зөв...Шартарахгүйгээр сайн ажиллах хэрэгтэй...
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Бямбуулай үзээд алд. Ажлыг яаж хийж болдогийг энэ хууччуулд үзүүлээд өг. Болно. Хэрвээ чамд сэтгэл байвал. Чиний ирээдүй урд чинь байгаа болохоор харин чи энэ удаа маш сайн сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй. Цаашид ч гэсэн муухай зүйл сурч болохгүй. Миний мэдэхийн ямар ч байсан сайн боловсролтой хүүхэд. Бас ч гэж гайгүй газруудад ажиллаж туршлагатай болсон байх учиртай. Томчууд нь муу зүйл заагаад өгчихгүй бол гэр бүлийн хүмүүжил ч сайн айл. Би бол Бямбуулайдаа итгэж байна. Үзээд алд. Гэхдээ чи өөрийнхөө шинэ аргаар л ажиллах ёстой шүү. Яг өөрийнхөө. Чамаас ажлын шинэ арга барил харах гээд байна. Одоогийн байгаа хүмсээс ялгаагүй худлаа том том ярьвал дороо танигдана шүү. Ард түмэн 90 онд байсан шигээ эд нарт хууртагдахаа байсан. Гэхдээ чиний юу хийж байгааг бас ялгаж харах чадвартай болсон. Өөрийгөө нээ миний дүү. Чи чадна.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    itgehgui bgaa bol saidiinh ni ajliig uguulchiheer yaagaad bgaa yum be
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Soongo (103.9.91.146)
    Бямбуулай үзээд алд. Ажлыг яаж хийж болдогийг энэ хууччуулд үзүүлээд өг. Болно. Хэрвээ чамд сэтгэл байвал. Чиний ирээдүй урд чинь байгаа болохоор харин чи энэ удаа маш сайн сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй. Цаашид ч гэсэн муухай зүйл сурч болохгүй. Миний мэдэхийн ямар ч байсан сайн боловсролтой хүүхэд. Бас ч гэж гайгүй газруудад ажиллаж туршлагатай болсон байх учиртай. Томчууд нь муу зүйл заагаад өгчихгүй бол гэр бүлийн хүмүүжил ч сайн айл. Би бол Бямбуулайдаа итгэж байна. Үзээд алд. Гэхдээ чи өөрийнхөө шинэ аргаар л ажиллах ёстой шүү. Яг өөрийнхөө. Чамаас ажлын шинэ арга барил харах гээд байна. Одоогийн байгаа хүмсээс ялгаагүй худлаа том том ярьвал дороо танигдана шүү. Ард түмэн 90 онд байсан шигээ эд нарт хууртагдахаа байсан. Гэхдээ чиний юу хийж байгааг бас ялгаж харах чадвартай болсон. Өөрийгөө нээ миний дүү. Чи чадна.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • unshig (202.21.115.59)
    Neeh l ih zan. yu hiij byteesen ni haragdahgyi l baina shd ene zaluud. Tov aimgiin salhin stantsiin zahiral l gej sonsoj baisan. ternii talaar medeelel baidaggyi bhaa.mongoliin horson deer her buuj ajillaj chadahiig harj l baiya.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.100.26)
    unen unen
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Zochin (27.123.214.109)
    Za daa neg ih sain manager gej uzehgyi baina. Er ni bol tsagaan zahtnuud heze ch sain manager baidaggyi. Tansag office-oos buteen baigulaltiig udirddaggyi. Ediin zasag, mungunii bodlogoo l ergej har l daa. Er ni bol 100 honogt urgus avsan yum shig uurchlult irehgyi sh dee. Uildverlel nemegdej, hudaldaanii balance bagassanaar, nemuu urtug buhii ursulduh chadvartai buteegdehuuntei bolj baij MOngoliin ediin zasag sergeh tuhai yarih heregtei.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
    • балууны чинь 100 хоног, балууны чинь бямбасайхан бээ? ёстой шалдаа буусан гарууд байна даа. ха ха ёстой сайхан худлаа магтаж байна даа!! азийн хөгжлийн банк гэж ядуу орноос чадвар муутай гаруудыг сонгож аваад ажиллуулж өөрсдийнх нь гараар өөрсдийг нь ***** эдийн засгийн алуурчидыг бэлддэг юм. ер чадвартай сайн хүнийг АХБ банк ажиллуулдаггүй юм. Наад бямбасайхан гэж шал худал хоолойгоо зохиомлоор шахаж бүдүүн болгосон, зүгээр л нэг бууны нохой, гадныхны амаар явдаг тархи муутай гар шүү дээ. нюкомын ажлыг хийж чадахгүй халагдсан л гэх юм билээ. ямартай ч ёстой хоосон худал хиймэл дүр!
      2014 оны 05 сарын 14
  • Зочин (203.91.112.58)
    Биелэгдэшгүй даалгавары н Монгол хувилбар
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    4 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    8 цаг 21 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    8 цаг 44 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    9 цаг 6 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    9 цаг 9 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    9 цаг 32 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    10 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    11 цаг 13 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    11 цаг 16 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    12 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 30 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    13 цаг 0 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    14 цаг 37 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    14 цаг 51 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    15 цаг 7 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 12 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    16 цаг 11 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    18 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК