УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлыг хэсэг өчигдөр УИХ-д суудалгүй намуудын төлөөлөлтэй уулзсан байна. Ингээд тус уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чухал ажилд ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэдэг саналд нэгджээ. Учир нь тус хуулийг 1995 онд батлагдсанаас хойш 19 жилийн турш салхи оруулаагүй юм байна. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эрдэмтэн судлаачдын баг дөрвөн сарын хугацаанд ажиллаж 10 гаруй санал дэвшүүлээд байгааг УИХ-ын дэд дарга Л.Цог онцоллоо.
Т.Энхэлээ
























































