
УИХ дахь АН-ын бүлэг Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулгын асуудлаар хуралдаж байна. Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Үүнийг нь Засгийн газраас хүлээн зөвшөөрч үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ. Энэ дагуу АН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэхээр болсон байна. Тус хуралдаанаар Х.Баттулга сайдын оронд томилох хүний асуудлыг ч мөн хэлэлцэх юм.
Т.Энхэлээ