
Хуралдааны үеэр МАН-ын бүлгийн гишүүд Х.Баттулга сайдыг салбартаа эхлүүлсэн ажлаа хийж гүйцэтгэх ёстой. Эхлүүлсэн ажлаа дуусгалгүйгээр замын дундаас буцаж байгааг дэмжихгүй байна гэсэн. Тухайлбал Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулахаас эхлээд хийж дуусгах олон ажил байгаа гэдгийг түүнд сануулсан юм. Мөн Х.Баттулга сайдыг "муу" ажилласан гэж тус бүлгийн гишүүд дүгнэлээ. Харин АН-ын бүлгийн гишүүд Х.Баттулга сайдыг өнгөрсөн хугацаанд ажлаа сайн гүйцэтгэсэн. Түүний хүсэлтийг хүлээж авах ёстой гэсэн юм.
Харин ҮХАА-н сайд Х.Баттулга сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаанаа "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэж тайлбарлалаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)