
Энэхүү сургалтын эхний ээлжинд тус аймгийн Манлай, Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс сумдын ИТХ-ын төлөөлөгчид оролцсон бол 5 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Мандал-Овоо, Номгон сумдын ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ тухайн сумдаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, сумдын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн төлөөллүүдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонслоо.
Энэ сард тус аймгийн Ханбогд, Баяндалай, Цогт-Овоо, Баян-Овоо Ноён, Булган, Хүрмэн, Ханхонгор, Сэврэй сумдын ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод энэхүү сургалтад хамрагдах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.