
Уг номонд хоёр улсын хооронд болсон өндөр, дээд хэмжээний айлчлалууд, тэдгээрийн үеэр гаргасан гол баримт бичгүүд, эдийн засаг, соёл, боловсрол, хууль сахиулах байгууллагын харилцаа, Монголын болон Туркийн Элчин сайд, Өргөмжит консулууд болон Туркт суугаа манай иргэд, оюутнуудын тухай өгүүлжээ.
Монгол, Турк хэлээр бичигдсэн энэ номонд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харуулсан 100 орчим гэрэл зураг оржээ.