
Дээрх төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийхдээ, тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэв.
Үүний дараа дэд хорооны зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, тэвчиж болох урсгал зардлыг хэмнэхдээ, зарим төсвийн байгууллага түүний дотор боловсрол, эрүүл мэндийн байгууллагын урсгал зардлыг маш нарийн ялгаж тогтоож өгөхгүй бол өр төлбөр нэмэгдэх зэргээр хүнд байдалд орох магадлалтайг анхаарууллаа.
Дээрх төслүүдийг дэмжиж буй санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжилахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.