Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг Төв аймагт болов

2014-5-14
0
ЖИРГЭХ

DSC07704Улсын Их Хуралд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төв аймгийн Зуун мод суманд боллоо.

Энэхүү хэлэлцүүлгийг “Хяналтын тухай” хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулав.

 Монгол Улсын Их Хурал, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулсан  энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей , Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Су.Батболд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ,  “Хяналтын тухай” хууль бол эдийн засаг, бизнесийн таатай орчныг сайжруулахад онцгой ач холбогдолтой хууль гэдгийг  онцлоод, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байхаас гадна салбарын мэргэшсэн хяналтын байгууллагыг  бий болгох, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх зорилтыг хуулийн төсөлд тусгасан гэлээ. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд дарамт үзүүлдэг, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг алдагдуулсан өнөөгийн сул талыг засаж залруулан олон тооны үр нөлөөгүй хяналт шалгалтын тоог цөөрүүлж, Улсын байцаагчдын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулагдана гэсэн юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр “Хяналтын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн , Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулсан. Танилцуулгын эхэнд тэрээр энэхүү хэлэлцүүлгийг зохион явуулахад хамтарч ажиллаж буй Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдөд талархал илэрхийлж “Хяналтын тухай” хуулийн төсөл нь хэт их давхардсан олон тооны хяналт шалгалт явуулах бус бизнес эрхлэгч , аж ахуй  нэгжүүдийг дэмжсэн, зөвлөгөө сургалтаар хангасан, соён гэгээрүүлсэн, аюул зөрчлөөс урьдчилан сэргийлсэн үзэл баримтлалтай байх талаар танилцуулав. Баялгийг бүтээгч бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг хяналт шахалтаар хүндрүүлж торгох бус Төрөөс зөвлөдөг, тусладаг байх талаар мөн тэрээр  дурдлаа.

“Хяналтын тухай” хуулийн төсөлд орсон шинэ зохицуулалтын талаар хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Их Хурлын гишүүн , Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын зөвлөх Н.Батсуурь танилцуулга хийсэн. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг “Хяналтын тухай” хуулийн төсөл дээр хоёр жил ажиллажээ. Энэхүү хуулийн төслийг боловсруулахад холбогдох  101 хуулийг нарийвчлан судалсан гээд,  хяналтын үйл ажиллагааны 70 хувь нь  урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ гэв.

Тус хэлэлцүүлэгт Төв аймгийн Зуун мод сумын Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, жижиг бизнес эрхлэгч болон иргэдийн төлөөлөл  50 гаруй хүн оролцлоо. Байгаль орчны хяналт тэр дундаа хариуцлагагүй уул уурхайд ямар хяналт тавих эсэх асуудлаар олон хүн асуулт асууж, санал хэлсэн. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зөвлөгөө, хөдөө сумдад ажиллах Улсын байцаагчдын тоо хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлын талаар оролцогчид хөндөж хариулт авсан юм.

Төв аймгийн Зуун мод сумын иргэн  10 гаруй жил найман нэрийн барааны хүнсний дэлгүүр ажиллуулж буй  Б.Тойвгоо, бизнес эрхлэгчдийг  дэмжсэн, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлсэн цаашид томоохон үр дүн авчрах  хуулийн төсөл  боловсруулж байгаад  Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт талархаж буйгаа илэрхийлж, хяналт шалгалтын тоо хэт их давхардсан гэдэгтэй санал нэгдэж байгаагаа хэлсэн юм. Мөн Төв аймгийн Зуун мод сумын “Гурван эрдэнэ” Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Толя, бизнес эрхлэгчдийг дэмжих  зөвлөгөө сургалт явуулах чухал үүрэг бүхий ажлыг зөвхөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт даалгах бус Төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах санал гаргав. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жижиг бизнес эрхлэгчдээс гаргасан саналыг Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэхдээ анхаарч ажиллах болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    3 цаг 41 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    7 цаг 24 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    7 цаг 47 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    8 цаг 9 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    8 цаг 13 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    8 цаг 35 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    9 цаг 30 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    10 цаг 16 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    10 цаг 19 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    11 цаг 26 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 33 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    12 цаг 3 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    13 цаг 40 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    13 цаг 54 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    14 цаг 10 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 15 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    15 цаг 14 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    17 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК